ОХУ-ын мисс "Face of Beauty International-2016” гоо бүсгүйн тэмцээний ялагч болжээ.

Гоо бүсгүй шалгаруулах "Face of Beauty International-2016” олон улсын тэмцээний сүүлийн шалгаруулалт  өчигдөр Улаанбаатар хотноо болж өнгөрлөө.Энэхүү тэмцээнд дэлхийн 60 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөнөөс ялагчаар ОХУ-ын мисс тодорч титмийн эзэн боллоо.Харин дэд байрт Зимбабве, гуравдугаар байрт Филиппиний миссүүд тус тус шалгарчээ.Тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцсон үндэсний ялагч мисс Э.Урангоо маань дөрөвдүгээр байрт орж Португалийн мисс шилдэг тавд бичигджээ.Гоо бүсгүйн тэмцээнийг “Face of Beauty international” тэмцээний ерөнхийлөгч Мила Мануэл, сардаа 100 гаруй сая хүн шимтэн уншдаг “Missosology” сайтыг үүсгэн байгуулагч захирал Пави Вэнтура, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин,Украйны “Амьд барби” дуучин жүжигчин Валерия Лукьянова нар шүүгчийн бүрэлдэхүүнд сууж шүүсэн юм.

No fear

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан