Украины мисс”Амьд барби” Валерия Лукьянова Монголд иржээ

 

 

 Валерия Лукьянова есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 8-нд манай улсад  зохион байгуулагдаж буй "Face of beauty international- 2016" тэмцээний  хүндэт зочин  шүүгчээр уригдсан юм. Энэхүү тэмцээнд дэлхийн 60 орны миссүүд оролцож байгаа  бөгөөд Монгол Улсад  анх удаа зохион байгуулагдаж буй  гэдгээрээ онцлогтой билээ. Украины Одесс хотоос гаралтай Валерия Лукьянова 1985 оны наймдугаар сарын 23-нд төрсөн бөгөөд тэрбээр 2007 онд Украины мисс болсноор олонд танигдаж байжээ. Түүний ээж нь батлан хамгаалах салбарт ажиллаж байсан бөгөөд аав нь барилгачин бол Валерия Лукьянова өөрөө барилга, архитектурын мэргэжилтэй юм байна. Тэрбээр Дмитрий хэмээх залуутай хуримаа хийсэн бөгөөд тэд хамтдаа дэлхийн өнцөг булан бүрт аялж яваа гэнэ. Олон нийт түүнийг маш олон хагалгаа хийлгэсэн хэмээн ярьдаг ч тэрбээр хөхнөөсөө бусад хэсэгт огт мэс хүргээгүй гэдэг. Тэмцээний эцсийн шалгаруулалт аравдугаар сарын 8-нд болох бөгөөд энэ өдөр амьд барбигаа илүү ойроос харах боломж олдох бизээ.

Бэлтгэсэн: Мими

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан