Миланы загварын долоо хоногын эргэн тойронд

Миланы загварын долоо хоногын эргэн тойронд

Миланы загварын долоо хоног дээрх ихэнх брэндүүд  дээр нарийн хуниастай, өвдөг давсан урт юбка харагдлаа. Харин Донателла Версаче сүлжмэл материалтай хувцсыг хуниастай болгож  илүү өвөрмөц бүтээлүүдийг танилцууллаа . Түүний урласан минимал эсгүүртэй, спорт маягын, хуниастай хувцаснууд  илүү шинэлэг байж чадсан юм . Гэхдээ бүх брэндүүдээс хамгийн ихээр ялгарсан нь  Jil Sander  байсан юм. Тэр архитектурын хэлбэр дүрс санагдуулам эсгүүртэй, бөмбөгөр мөртэй даашинзуудыг хуниастай материалаар урласан байлаа. Харин Миучча Прада шинэ цуглуулгынхаа бараг бүх хувцсыг тэмээн хяруулын өдөөр чимсэн байлаа.

Италид үйл ажиллагаагаа явуулж, Миланд цуглуулгаа дэлгэдэг брэндүүдийн хамгийн дуртай материалуудын нэг бол яахын аргагүй арьс байдаг. Ирэх хаврын улиралд зориулж Jil Sander ба Bottega Veneta брэндүүд цайвар шаргалаас эхлээд улбар шар хүртэлх дулаан өнгөний сонголттой, арьсан материалтай хүрэм, юбка ба даашинз танилцуулжээ. Харин Tod’s-ын цуглуулга бүхэлдээ арьс ба илгэн материалтай загваруудаас бүрдсэн байв. Max Mara цацагтай загвараа мөн  Trussardi ковбой уур амьсгалтай, илгэн материал бүхий цацагтай хувцаснуудыг тайзнаа гаргалаа.


Нью-Йоркийн загварын долоо хоног дээр анх ажиглагдсан энэхүү тренд Миланд ч бас хүрэлцэн иржээ. Олон төрлийн хэмжээ, чиглэл ба өнгөтэй судалтай хээнүүд Arthur Arbesser, Missoni, Jil Sander нарын цуглуулгад багтсан байна. Харин Ports 1961 сул эсгүүртэй судалтай загварууд танилцууллаа. Харин Emilio Pucci шар, улаан ба ногоон өнгөтэй урт даашинзуудыг онцолсон бол Versace үнэт чулуудын өнгөтэй хувцсыг санал болголоо. Marni-гийн нарийн хийцтэй, олон давхарга эсгүүртэй загварууд  жигд тод өнгөтэй харагдлаа. Wunderkind-ын загвар олон төрлийн өнгө ба оруулгатай, этгээд эсгүүртэй байсан бол Salvatore Ferragamo зөөлөн ба романтик хэлбэр дүрсийг онцоллоо.  Энэ бүхнийг багцалж үзвэл энэ жил ерөнхийдөө ирэх хаврын хамгийн гол өнгөөр шар өнгө тодорлоо.


скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан