Б.Саранчимэгийг ажлаас халагдсан талаараа тайлбарлана

“Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын дарга Б.Саранчимэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн мэдээлэл маргаан дэгдээж байна. Түүнийг ажлаас чөлөөлсөн талаар өнөөдөр мэдээллийн сайтууд мэдээлэхийн зэрэгцээ Хотын дарга Э.Бат-Үүлийг шүүмжилж байна. Түүнийг амралттай байх үед нь ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан гэх мэдээлэл байгаа.

Дээрээс нь Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгээс нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийг огцруулах саналыг өнгөрсөн сард тавьсан учир Баатар дарга “араандаа зууж” ажлаас нь халсан гэсэн тайлбар байгаа юм. Харин энэ талаар Б.Саранчимэг өөрөө маргааш хэвлэлийнхэнд хандаж тайлбар тавина гэлээ.

А.Амар

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан