Цасан шуургатай тул орон нутагт зорчихгүй байхыг анхааруулав

Өнөө, маргааш цаг агаарын байдлаас шалтгаалан шуурганд уруудах, орон нутгийн замд саатаж болзошгүйг нөхцөл байдал үүсээд байгаа талаар Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.

Тодруулбал, Архангай, Булган, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Төв аймгийн нутгаар их хэмжээний цас орж, цасан шуурга шуурах тул онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг анхааруулж байна. Мөн эрс сэрүүсч, салхины хурд 18-20 м/сек хүрч ширүүсэн үзэгдэх орчин хязгаарлагдмал болох тул иргэд, тээвэрчид, малчдыг сэрэмжтэй байх, Мөн онц шаардлагагүй бол орон нутгийн замд зорчихгүй байхыг Авто тээврийн үндэсний төвөөс анхаарууллаа.

  

Энэ сарын 2-9-нийг хүртэлх цагаа агаарын мэдээг танилцуулж байна.

 

7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

 

\ Хугацааны эхээр хүчтэй салхи шуургатай хүйтэрнэ\  

 

Баруун аймгуудын нутгаар: 2-нд нутгийн баруун хагаст, 3-нд зарим газраар, 6-нд нутгийн. өмнөд хэсгээр, 7-нд нутгийн зүүн хэсгээр, 8-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи 2-3нд зарим газраар 18-20м/с, 8-нд Алтайн уулсаар 12-14м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 2-нд дулаан байна. 3-4-нд хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 4-9 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 0-5 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 3,7-нд зарим газраар, 6-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 3-4нд зарим газраар 16-18м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. 2-нд дулаарна. 3-5-нд хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. Бусад хугацаанд уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан байна.    

Зүүн аймгуудын нутгаар: 4,8-нд зарим газраар бага зэргийн цас орно. Салхи 3-4 нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 2-3-нд ихэнх нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн өдөртөө 7-12 градус дулаан байна. 3-ны шөнөөс 6-ныг хүртэл хүйтэрч шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна. 6-8-нд шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар: 6-7нд зарим нутгаар цас орно. Салхи 3-4-нд зарим газраар 16-18м/с хүрч шороон ба цасан шуурга шуурна. 2-3-нд ихэнх нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан өдөртөө 9-14 градус дулаан байна. 4-5-нд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан байна. 6-8-нд шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 4-9 градус дулаан байна.

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан