БАГШ НЬ БАГА АНГИЙН СУРАГЧАА ЭМНЭЛЭГТ ХЭВТТЭЛ НЬ ЗОДЖЭЭ

ОХУ-ын Өвөр Байгалийн мужийн Улетовийн дүүргийн дунд сургуулийн биеийн тамирын нэгэн багш сургуулийнхаа 2-р ангийн 5 сурагчийг хичээлийн дүрэм зөрчсөн болон дасгал буруу хийлээ гэж гэмтэлд ортол нь зодсон хэрэг гарчээ . Уг үйл явдал өнгөрсөн оны 3 сард болсон байна.Тэрхүү багш нэг сурагчийн нуруу руу нь маш хүчтэй цохисноос, тэр сурагч сандал даван ойчихдоо хөлөө гэмтээжээ. Бас нэгэн сурагчийг шанаадан ,шалан дээр үсэрч унатал нь цохижээ.
 
Ийнхүү бусдыг нь ч бас иймэрхүү байдлаар зодсон аж. Хичээл дууссаны дараа уг багш нэг сурагчийн цээж рүү нь цохин уг сурагч эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэхүү сурган хүмүүжүүлэгчид ОХУ-ын эрүүгийн хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалт явуулж эхэлжээ. Биеийн тамирын багш өөрийн буруугаа бүрэн хүлээн зөвшөөрчээ. Сурагчдын эцэг эхчүүд энэ асуудлаар хуулийн байгууллагад хандсан байна. Үүнээс өмнө тэд дүүргийнхээ Боловсролын хороонд хандсан боловч ,тэд ямар ч арга хэмжээ аваагүй ажээ. Харин прокурорын байгууллагаас уг боловсролын хорооны ажилтнуудыг ажил үүрэгтээ хайнга хандсан гэсэн үндэслэлээр мөн адил арга хэмжээ авна гэж онцлон тэмдэглэсэн байна.
 
Мөн үүнтэй төстэй явдал ОХУ-ын Якутын Бүгд Найрамдах улсад болсон байна. Дунд сургуулийн нэгэн багш болон тус БНУ-ын нэгэн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн дунд сургуулийн хүүхэд зодсон хэргээр шүүхийн өмнө очоод байна. Тэрхүү сургуулийн багш согтуу байхдаа цэрэгжилтын хичээлийн үеэр 10 ангийн нэг хүүгийн гэдэс рүү хүчтэй цохижээ. Харин уг үйлдлийг хараад зогсож байсан Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн :энэ нь цэрэгт явахад чинь тус дөхөм болно хэмээн хэлж байжээ. Гэхдээ уг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн өөрөө цэрэгт хэзээ ч явж үзээгүй хүн гэнэ. Түүнчлэн Санкт-Петербург хотын дунд сургуулийн нэгэн багш 9-р ангийн нэг хүүг охидуудын араас гүйлээ гэж эмнэлэгт хэвттэл нь зоджээ.
 
Эмч нар тэр хүүгийн тархины гавлын яс нь цуурсан,мөн тархины зөөлөн эд эс нь маш хүнд гэмтсэн гэсэн онош тогтоосон байна. Хүүхэд зодсон тэрхүү багшийг сургуулиас халж ,мөн л эрүүгийн хуулийн тусгай зүйл ангиар яллахаар болсон байна. Харин зодуулсан хүү хоёр удаа маш хүнд хагалгаанд орсон аж. Хууль хяналтын байгууллагаас хүүхдэд хүч хэрэглэсэн багшид ОХУ-ын эрүүгийн хуулийн дагуу “хүний бие эрхтэндгэмтэл учруулсан” гэсэн хэргээр эрүү үүсгэн мөрдөн байцаалт явуулж эхлээд байгаа ажээ.
скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

МЭДЭГДЭЛ

23-11-2018, 17:43
Их уншсан