6 настай хүүхэд аавынхаа машинаар найзыгаа мөргөж гэмтээжээ

Зургаан настай хүүхэд аавынхаа машинаар найзуудыгаа мөргөж гэмтээсэн хэрэг гарчээ. Тодруулбал энэ сарын 8-ны өдөр машиныхаа түлхүүрийг зоолттой орхисноос болж дотор нь тоглож суусан хүүхэд нь машиныг асааж хамт тоглож байсан хүүхдүүдээ мөргөж гэмтээсэн байна. Баянзүрх дүүргийн 28-р хороо "Хужирбулангийн ... тоотод хүүхэд автомашинд мөргүүлж гэмтсэн байна" гэсэн мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус дүүргийн 28-р хороонд оршин суух, зургаан настай, эрэгтэй А нь хашаанд байсан 37 настай аав Б-ийнхээ "Хьюндай Аксент" автомашины зоолттой байсан түлхүүрийг түлхэн хөдөлгөж, хамт тоглож байсан, долоон настай, эрэгтэй Э, И нарыг мөргөж гэмтээсэн байна. Хэргийг одоогоор Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж  байгаа юм байна. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан