Хятадууд хил даван хадлан хадаж, хилчдэд буу тулган сүрдүүлжээ

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, С.Ганбаатар, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний жанжин штабын дэд дарга бригадын генерал Р. Сүхбат, Хилийн цэргийн ерөнхий газрын дарга, хошууч генерал н.Лхачинжав болон бусад албаны хүмүүс Дорнод аймагт ажиллаж байгаа. Тэднийг Халх голд үүсээд буй нөхцөл байдлыг тодруулахаар ийнхүү Дорнод аймгийг зорьсон гэсэн мэдээлэл байсан үүнээс  илүү ноцтой шалтгаанаар ийнхүү өргөн бүрэлдэхүүнээр ажиллах болсон бололтой.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр Дорнодын аймгийн Нөмрөгийн заставт ноцтой асуудал үүссэн байна. Өмнө нь ч бас сошиал ертөнцөөр Хятадууд Монголын нутагт орж ирэн хадлан бэлтгэж байгаа талаар мэдээлэл, зурагтайгаа гарч байсан. Ийн хил нэвтрэн орж ирж, хадлан хадаж байсан Хятад иргэдийг Нөмрөгийн заставын хоёр хилчин баривчлах гэтэл Хятад улсын таван хилчин буу тулган сүрдүүлж, иргэдээ хилээр буцаан авч гарсан байна. Хил даван орж ирж буу тулгалцсан энэ тохиолдлоос үүдээд буудалцаан ч үүсч болохоор байдал үүссэн байж. Цаашид ийм хандлага гарах юм бол орон нутгийн чанартай тулаан ч үүсч магадгүй учраас ийнхүү Батлан хамгаалахын сайд болон УИХ-ын Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны гишүүд хил дээр очиж ажиллан, Хятадын талтай яриа хэлэлцээр хийж байгаа юм байна.

Ж.Дуяа

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан