ОРОСУУД “BOEING”, “AIRBUS”-ТАЙ ӨРСӨЛДӨХҮЙЦ АГААРЫН ХӨЛӨГ БҮТЭЭЖЭЭ

Барууны нисэх онгоц үйлдвэрлэгч “Boeing”, “Airbus”-тай  өрсөлдөх шинэ нисэх онгоцыг ОХУ танилцууллаа. Орон нутгийн нислэг үйлдэхэд тохиромжтой “MC-21” онгоцыг Иркут корпораци бүтээжээ. Шинэ нисэх онгоцыг ирэх 2017 оноос олон тоогоор үйлдвэрлэж эхлэх бөгөөд тэр болтол туршилтын нислэгийг үргэлжлүүлэн хийсээр байгаа аж.

Нисэх онгоцыг 160-211 суудалтай “MC-21-300” болон 130-165 хүний суудалтай “MC-21-200” гэсэн хоёр төрлөөр үйлдвэрлэх гэнэ. Тус нисэх онгоцууд 6400 км зайд нислэг үйлдэх хүчин чадалтай бөгөөд нислэгийн зардал нь бусдаас 15 хувиар хямд тусахаараа онцлог аж. Шинэ нисэх онгоцыг дотоод, гадаадын авиа компаниуд хэдийн захиалж, гэрээ байгуулжээ.

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев шинэ онгоцыг танилцуулах ёслолд оролцсон байна. Барууныхан ОХУ-ын эсрэг эдийн засгийн хориг тавьснаас хойш Москва дотоодын үйлдвэрлэлээ өргөжүүлж, гадаадын фирмээс хараат бус болохыг эрмэлзэх болсон юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан