Интернэтээр залилан хийгчийг баривчилжээ

Бусдыг залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан этгээдийг улс орон даяар эрэн сурвалжилж байсан бол түүнийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн ажилтнууд илрүүлэн саатуулжээ.

Сэжигтэн этгээд 1990 онд төрсөн Н гэгч бөгөөд бусдад нэрээ худал хэлж, хямд үнээр автомашин зарна хэмээн цахим хуудсуудад зар тавин, хүмүүсээс урьдчилгаа мөнгө авч залилан мэхэлдэг байжээ. Урьдчилсан байдлаар тэрбээр 60 гаруй удаагийн үйлдлээр 400 гаруй сая төгрөгийн хохирол иргэдэд учруулсан нь тогтоогдсон байна. Мөн түүнчлэн тэрбээр төрийн тусгай албан хаагчдын нэрийг барьж, бусдыг залилан мэхэлсэн нь илэрчээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: wikimon.mn

Шинэ мэдээ