Гаалийн байцаагчийн хүү хар тамхины хэргээр яллагдав

ГЕГ-ын байцаагч С.Норжинсүрэнгийн хүү Б.Бадралыг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192.1, 188.2-т зааснаар буруутган 5.1 жилийн хорих ял оноолоо.

Б.Бадрал нь 2013 оны аравдугаар сарын 30-нд Дорноговь айм­гийн Замын-Үүд дэх авто замын шалган нэвтрүүлэх боом­тоор “Marlboro” тамхины хайрцагт 0.917 грамм “ICE” буюу мөс гэх боди­сыг хилээр оруулахыг завдсан хэргээр ийнхүү яллагдаж буй юм. Түүний ээж Гаалийн ерөнхий газрын Хяналт шинжилгээ мониторингийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч С.Норжинсүрэн аж.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан