П.Анужинг хөрөөдсөн эр!

Тун стиллэг, өөрийнхөөрөө энэ хархүү бол сэтгүүлч Бодийн Болдбаатар. Нэг үе хилийн дээс алхан хоолны сайныг амталж, арааны шүлс асгарам нэвтрүүлэг хийдэг л байлаа. Түүний “Шударга ярья” ток шоу үзэгчдэд ихэд хүрч, үнэн халуун шударга асуултууд оролцогчдыг нь бэмбэгнүүлэх болсон. Хамгийн сүүлд гэхэд л “Монгол тулгатны 100 эрхэм”-ийн хөтлөгч асан П.Анужин саяхан орж нүүрээ мэлс мэлсхийлгэн эрхэм сэтгүүлчтэй халз тулав шүү дээ. Гэтэл унасан бөхөд шалтаг мундахгүй гэгчээр Панужингийн армийнхан мань эрийг хүний хувийн амьдрал руу өнгийлөө, “Хашааны амьтан” гэх мэтээр гоочлох янзтай. Үгүй нээрээ, айхтар улс шүү. Тэрхүү хувийн амьдрал гэгчийнх нь ард хүний ёс зүй, ёс суртахуун гэж чухал юм байдгийг Панужин армийнхан ойлготлоо дахиад зуун жилийг туулах юм биз дээ. За энэ ч яахав, үндсэн сэдэвтээ оръё. 
Хоббигоо ажил хэрэг болгож өөрийнхөөрөө амьдарч яваа Болдко нэр нь үл мэдэгдэх, тар нь эс танигдах одонцоруудыг бодохнээ эмзэг бүлгийн хүүхдүүдэд зориулан бор зүрхээрээ цэцэрлэг хүртэл босгосон эр. Нийгмийн хариуцлагаа өндрөөр мэдэрдэг “товариш” байх нь гэж үнэлэхэд хүргэнэ. Ямартай ч хүмүүнлэг ажил хэрэгт гар бие оролцчихдог, мэргэжилдээ мэдээж эзэн, чөлөөт цагаараа байкер унах мэтээр эр хүн шиг өнгөрүүлчихдэг Болдко маань хэлбэр хөөсөн теле сэтгүүлзүйд өөр салхи сэвэлзүүлж байнаа. 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан