ЗАСАГ ДАРГА АСАН Б.БАТЗОРИГИЙН ФАКТУУД СӨХӨГДӨЖ ЭХЭЛЛЭЭ

Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг УИХ-ын ээлжит сонгуульд  нэр дэвшиж буй.  Эл мэдээлэл цахим ертөнцөөр цацагдаж эхэлсэнтэй зэрэгцээд түүний тэрбум, тэрбумаар нь идэж уусан фактууд сөхөгдөж эхэллээ.   

Тухайлбал,  NEWS .mn сайтад тавигдсан  “Засаг дарга нар хөшөөнд гурван тэрбум төгрөг заржээ” гэсэн нийтлэлд  “АТГ-ынхан ойрын үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байх "Эвтэй дөрвөн амьтан"-ы хөшөөг хүрлээр барьж уу, шавраар барьж уу гэдгийг шалгаж эхлээд байна. Хэрвзээ шавраар барьсан бол Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг улсын төсвөөр боссон энэ хөшөөнөөс 320 сая төгрөгийг хувьдаа унагасан хэрэгт унах нь. 

Мань эр тайландаа энэхүү хөшөөг 350 сая төгрөгөөр босгосон гэжээ. Харин дүүргийн иргэд нь болохоор "Энэ хөшөөг хүрлээр босгоогүй, арматур зангидаад, нурдаггүй герман шавар наагаад өнгөлчихсөн юм. Үүнд гарсан зардал нь ердөө 30 сая төгрөг" гэж үзжээ. Б.Батзориг даргын барьж босгосон хөшөө дурсгал үүгээр дуусдаггүй юм байна. "Чулуун овоо" дахь нохойных нь хөшөө байна. Энэ хөшөөг тэрбээр 750 сая төгрөгөөр босгожээ. Б.Батзориг даргад нэг хайртай нохой байсан юмдаг уу даа, тэр нь нас  баржээ. Ингээд түүнийхээ гэгээн дурсгалд зориулсан гэж дүүргийнх нь иргэд ярих юм. 

Ямартай ч тэрбээр 750 сая төгрөгөөр нохойны хөшөө барих нь л барьж. Тэгэхээр ийм байна. "328 сая төгрөгөөр 120 хүүхдийн цэцэрлэг байгуулах боломжтой" гэж Б.Бат¬зориг дарга өөрөө ярьсан байна лээ” хэмээн өгүүлжээ. Харин   “ 24 цаг mn” сайт “БЗД-ийн Засаг дарга асан Б.Батзориг хууль бусаар газар олгосон нь илэрчээ” материалыг мөн нийтэлсэн байх юм. 

Уг материалд “ 2014 онд гэр хорооллын оршин суугчдын гэрийн дулаалгын материалыг замаас нь зувчуулсан хэргээр АТГ-ын хаалга татсан БЗД-ийн Засаг дарга асан Б.Батзориг бусдад хууль бусаар газар олгосон нь илэрчээ.  Тодруулбал, тэрээр 2011 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр иргэн П.Баярхүүд БЗД-ийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр 72 дугаар хотхонд инженерийн шугам сүлжээ бүхий газарт ямарч дуудлага худалдаа хийлгүй газар олгосон байна. 

Энэ нь “Газрын тухай” хууль болон НИТХ-аас батлагдсан орон сууцны 16 дугаар хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг зөрчсөн илт хууль бус үйлдэл бөгөөд  тухайн газрыг өгсөн захирамжийг хүчингүй болгожээ” гэжээ.  Тэгвэл “Шуурхай. MN” сайтад Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг АТГ-т шалгуулж байна” гэсэн ярилцлагыг тавьжээ.   Уг ярилцлагын өмнө   “Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзоригийг Авлигатай тэмцэх газар (АТГ) шалгаж байгаа аж. 

МАН-д элссэн дүүргийнхээ иргэдэд 100 мянган төгрөг өгдөг гэх хэл аманд өртөж байсан тэрбээр энэ удаад хөшөө бариулсан мөнгөнөөсөө завшсан гэх үндэслэлээр шалгагдаж байгаа аж. Засаг дарга Б.Батзоригийг  АТГ-т шалгуулахаар хүсэлт гаргасан Баянзүрх дүүргийн XII хорооны иргэн Ч.Бат-Эрдэнэтэй ярилцлаа” гэх өмнөтгөлийг бичжээ.    

Сэтгүүүлч Цэцэгдэлгэрийн  “ -Ямар үндэслэлээр дүүргийнхээ Засаг даргыг АТГ-т шалгуулахаар хүсэлт гаргасан юм бэ? Гэсэн асуултад иргэн Ч.Бат-Эрдэнэ “Манай дүүрэг нийслэлийн хамгийн олон хүн амтай, том дүүрэг. Нийслэлийн нийт хүн амын 10 буюу 280 орчим мянган иргэн оршин суудаг. Тэгсэн атлаа сургууль, цэцэрлэг, эмнэлэг хангалтгүй. Нэг ангид 50 гаруй хүүхэд сурдаг. Ахмадын сувилал үнэхээр хангалтгүй. Иргэдийн олонх нь амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай. Өнгөрсөн хугацаанд дүүргийн Засаг дарга Б.Батзориг эдгээр асуудлаас нэгийг нь ч шийдээгүй. Харин хөшөө бүтээж, намдаа гишүүн элсүүлдгээрээ алдартай болоод байгаа. Хийж байгаа ажил нь иргэдийн амьдралд ямарч нэмэргүй, зөвхөн өөрсдийнх нь сурталчилгаа төдий байдаг. Өөрсдөө тухалж суухын тулд аль ч дүүрэгт байхгүй тансаг ордонг бариулсан. Мөн танин мэдэхүйн болон түүхэн ач холбогдолгүй “Эвтэй дөрвөн амьтан” зэрэг хөшөөт цогцолбор барих нэрийдлээр мөнгө завшиж байгаа юм”  хэмээн хариулсан байх юм.  

“assa.mn” сайт мөн л  Б.Бат-зоригийн газрын наймаатай холбоотой асуудлыг сөхөн  “ БЗД-ийн засаг дарга Б.Батзориг, НИТХ-ын төлөөлөгч Т.Насанхүү нар 3000 иргэний газрыг хулгайлжээ” гэсэн материалыг нийтэлсэн байв.  “Монфрэш” группын захирал Т.Насанхүү 2008 онд МАН-аас Нийслэлийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоныхоо дараахан 2011 онд Баянзүрх дүүргийн XI хороонд “Нэйшнл миллениум констракшн” ХХК гэсэн нэр дээр 60 га газар, мөн дүүргийн XX хороонд 140 га газрыг “Гачуурт Дэйри” ХХК нэр дээр тус тус авсан болохыг өөрийнх нь гаргасан албан ёсны интернэт мэдээллээс (monfresh.mn) нь харж болохоор байна. 

200 га газар гэдэг чинь 3000 айлын хашааны газар гээд бодохоор бага хэрэг биш. Баянзүрх дүүргийн иргэд хөөрхий нэг хашааны 0,07 га газар авах гэж Засаг дарга Б.Батзоригийн үүдэнд жил сараар хонон өнжин хүлээгээд “Газар байхгүй. Налайхын цаад руу авбал ав″ гэсэн хахир хариуг сонсдог.  Т. Насанхүү  Засаг дарга дарга Б.Батзориг нар ийнхүү иргэдийн газрыг хулгайлжээ” хэмээгээд  холбогдох материалыг дэлгэсэн байлаа.   Дээрх мэдээллийг уншсан хэн бүхэнд  Б. Батзориг гэдэг эрхэмд  итгэл өгч, Монголын төрийг түшүүлэх нь юу л бол.  

Төсвийн мөнгийг зад угаан халаасаа түнтийлгэж орхисон эрхмийн сэтгэл ханаагүй бололтой.   Зайсан дахь хэдэн зуун саяын үнэтэй хаус,  халаасны мөнгө энэ тэр гээд түүнд дутуу юм гэж алга.  УИХ-ын гишүүн болчихвол түүний түмэн хүсэл ерөнхийдөө биелэх бололтой. Эсвэл идсэн уусан зүйлээ “ УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрх” дор нуух хэрэг гараад  тийш зүтгэсэн юм биш байгаа. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: www.mminfo.mn

Шинэ мэдээ
Их уншсан