"ХАР ЖАГСААЛТ"-Д ХЭН ОРСОН БЭ

Монголын Залуучуудын Холбооны санаачилсан "Хулгайчгүй Монгол" үндэсний чөлөөлөх хөдөлгөөнөөс улс төрчдийн "Хар жагсаалт"-ыг өнөөдөр албан ёсоор зарлалаа. Энэхүү жагсаалтыг хэд хэдэн үе шаттайгаар гаргасан бөгөөд 1992 оноос хойш Үндсэн хуулийн үзэл баримтлалд харшилсан 100 Хар үйл явдлыг олон нийтийн санал асуулгаар нэрлэсэн. Тэгвэл өнөөдөр зарласан "Хар Жагсаалт"-д уг 100 хар үйл явдалд оролцсон болон нэр нь дурдагдсан бүхий л хүмүүс багтсан байна.

 

Хар жагсаалтад УИХ-ын сонгуульд нэр дэвшигч дуучин Г.Эрдэнэтунгалаг, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар нар багтсан нь олны анхаарлыг татав.

 

Энэ талаар Монголын Залуучуудын холбооны Ерөнхийлөгч А.Мөнхбат "100 хар үйл явдалд оролцсон этгээдүүдээ намууд дахин төр түшүүлэхээр нэр дэвшүүлж байгаа нь харамсалтай. Тиймээс 100 хар үйл явдалд оролцсон этгээдүүдийг бид Хар жагсаалтад оруулж, УИХ болон орон нутгийн сонгуульд тэднийг битгий сонгоорой гэж олон нийтийг уриалж байна" гэсэн юм. Тус жагсаалтад УИХ болон Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд намаас болон бие даан нэр дэвшиж буй хүмүүс ч багтжээ. Тухайлбал, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгүүлсэн АН-ын 76 хүний 65 нь, МАН-аас нэр дэвшсэн 69 хүн хар жагсаалтад багтсан байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан