Төсвийн мөнгөөр тансаглагч Б.Бадраа УИХ-ын гишүүн болж амжих уу?

Энэ жилийн УИХ-ын сонгуульд Өмнөговь аймгийн засаг дарга Б.Бадраа АН-аас нэр дэвшихээр болжээ. 2012 онд түүнийг төсвөөс дөрвөн тэрбум орчим төгрөг шамшигдуулсан гэж үзэн Авилгатай тэмцэх газарт гомдол гаргасан байдаг. Уг гомдлын дагуу АТГ-аас Б.Бадраад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлэхээр прокурорын байгууллагад шилжүүлсэн ч прокуророос түүний хэргийг хэрэгсэхгүй болгож байсан.

Ч.Бадрааг Өмнөговь аймагт 14 километр хатуу хучилттай зам тендерийг өөрийн хөрөнгө оруулалттай “Далан говь” компанид өгч мөнгийг хувьдаа завшсан, төсвөөс 180 сая төгрөг хувьдаа гулгуулсан гэх баримт уг нь АТГ-д очсон ч тэрбээр уснаас хуурай гарч чадсан байна. 

Хөрөнгө орлогынхоо мэдүүлгээр хамгийн ядуу Засаг дарга нарын дотор цохиж явдаг тэрбээр өөрийгөө 20 сая төгрөгийн хөрөнгөтэй гэдэг. Гэвч цалингаараа амьдардаг гэж ярьдаг түүний хувьд долоон автомашин, тэрбумаар үнэлэгдэх хэдэн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг бөгөөд жуулчны бааз ресторан хүртэл худалдан авсан байдаг. Мөн Ч.Бадраа эзэмшдэг газрынхаа хэмжээгээр энэ жил 21 аймгийн Засаг дарга нараас хоёрт жагссан билээ. 

Монголын хамгийн их алт эрдэнэсийн нөөцтэй Өмнөговь аймгийг сүүлийн найман жилийн турш удирдаж байгаа тэрбээр эдийн засгийн хүнд үед буюу 2015 онд гэхэд л Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг аймагт нь ажлын айлчлал хийх үеэр хүндэтгэл үзүүлж 16 сая төгрөг зарцуулсан байна.

Ядарсан ард түмнээ эдийн засаг хямрал нэрээр голыг нь тасартал бүсийг нь чангалчихаад өөрсдөө 16 саяаар нь наргиж, цэнгэж явдаг, нэг нь ингэж цэнгүүлдэг сайхан хүмүүс. Бадраа даргын ингэж тансаглуулсаны цаад санаа нь ирэх сонгуульд нэр дэвшихтэй холбоотой байжээ. Гэхдээ түүний өөрийнхөө ирээдүйг бодож Ч.Сайханбилэгт өгсөн мөнгө нь өөрийнх нь халааснаас бус ард түмний цалингаас танагдаж очиж байгаа нь гомдолтой. Засаг даргын сэнтийд байхдаа хэдэн саяар нь тансаглаж байгаа хүн УИХ-ын гишүүний сэтэр зүүвэл юу болохыг төсөөлөх ч хэцүү юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан