Н.Ганбууш: Би 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө

Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд 7 хоногийн хугацаа үлдэж байна. Сонгууль ойртох тусам сошиал ертөнцөөр хүний эрх рүү халдах, бүдүүлэг үг хэллэг ашигласан бичлэгүүд цацагдаж эхлээд байна. Сонгуульд нэр дэвших эсэх нь тухайн хувь хүний асуудал ч гэсэн сонгууль дөхөх тусам энэ байдал улам газар авах нь.

 Өнөөдөр өглөө гэхэд олны танил буюу сонгуульд нэр дэвших гэж байгаа эмэйгтэйчүүд рүү дайрсан хувийн асуудал руу хэт орсон бичлэг цацагдаж эхэллээ. Тодруулбал, Хөтлөгч П.Анужин, Херо Б.Баатартай холбоотой бичлэг цацагдаж багагүй шуугиан дэгдээгээд байна. Тус бичлэгний талаар хөтлөгч П.Анужин, Херо Б.Баатар нарын хэн хэн нь ам нээгээгүй байна. Уг бичлэгийг сонссон хүмүүс хувийн асуудал руу хэтэрхий орсон байна хэмээн дүгнэж байна. Харин үүнээс гадна Ганбуушийн нэгэн бичлэг мөн дуулиан дэгдээгээд байна. Тус бичлэг дээр Ган-Од буюу Ганбууш “Ган-од буюу Н.Ганбууш хэлэхдээ

 

Би бухимдаж байна 

Зарим нэг хүний өмнөөс ичиж байна

Тийм ээ та нарын бодож байгаа яг тэр хүний өмнөөс 

Би ичиж байна

Шалдан суугаад ялдам инээж
Шахсаныг нь уугаад дохисоныг нь хийж
Халтар мөнгөний төлөөсөнд
Халамцуу эрийн хүслийг гүйцээхийг хэлнэ...

 

Би ч бас ширээний хүүхэн байсан мэднэ шүү дээ хэмээн бичлэг хийж өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан цацжээ.Төгсгөлд нь тэрээр  Монголын төрд хэн дуртай нь шургаж ордог цаг ирсэн юм бол 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд би өрсөлдөнө хэмээжээ. Тус бичлэгийг сонссон иргэд Н.Ганбууш Баянгол дүүрэгт нэр дэвших гэж байгаа дуучин М.Нара руу хандсан бичлэг хэмээн таамаглаж байна. Н.Ганбууш юуны учир М.Нарад зориулсан ийн бичлэг хийв. Ихэнх хүмүүс түүний энэ үйлдлийг буруутгаж, хүн бүр сонгох, сонгогдох эрхтэй. Хүний эрхэнд ингэж халдаж, хүнийг доромжилж болохгүй гэсэн байр суурьтай байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: chuhal.mn

Шинэ мэдээ
Их уншсан