П.Анужин Баатар хоёрын нууц яриа задарчээ

“Hero” энтертайнментын найруулагч Баатар “Монгол туургатны 100 эрхэм” нэвтрүүлгийн редактор П.Анужин хоёрын аминчхан яриа задарчээ. П.Анужин саяхан Баатарын гэргийн жүжигчин Ундрал руу дайрч давшлан уурлаж байгаа бичлэг  олны хүртээл болсон. Тэрээр телевизийн ярилцлагад орж байхдаа энэхүү бичлэгийг дэлгэхэд тоймтой хариу өгөөгүй ч  нөхөртөө үнэнч байсан бусад хүмүүс найруулагч Баатар тэр хоёрыг л буруугаар ойлгож байсан хэмээн тайлбарласан байдаг. Тэгвэл уг бичлэгийн үргэлжлэл хэсэг энэ удаад дэлгэгдсэн бөгөөд Анужин “Тийм ээ, би нөхөртэй нь унтсан” хэмээн хэлэх аж.

 

Түүнчлэн өчигдөр цацагдсан энэхүү бичлэг УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа П.Анужингийн үнэн мөн төрхийг илчлэх шиг л боллоо гэх хүн олон байгаа юм. Найруулагч Баатар Анужин хоёрыг хамтдаа ярилцаж тэр бүү хэл секс хийж байх үеийн аудио бичлэг ийнхүү цахим сүлжээнд тарсан. Бичлэгийн зарим нэг хэсэгт эвлүүлэг хийсэн байж магадгүй гэж хардах нэгэн байгаа ч уг бичлэгт Анужин нөхрөө муулан Баатарт эрхлэн хэлсэн үгс нь тодоос тод байх аж. Чухам хэн ямар зорилгоор энэхүү бичлэгийг нь дэлгэсэн нь тун удахгүй тодорхой болох биз ээ.

 

Э.НАША

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: paparatsi.mn

Шинэ мэдээ