ЭЗЭН ЧИНГИСИЙН СҮНС ХЯТАДУУДАД САНУУЛГА ӨГӨВ ҮҮ ҮНХЭЭР ГАЙХАЛТАЙ

БНХАУ-ын Ухан /Wuhan/ хотын сургуулийн оюутнууд Чингис хааны хөрөг зургийг бай болгож, харваж, тоглож буй тухай мэдээллийг бид өмнө хүргэж байсан билээ. Энэ үйлдэлд Өвөрмонголчууд шүүмжлэлтэй хандаж, эсэргүүцлээ илэрхийлж байсан бол ар Монголчууд сонгууль дөхсөн, тархи угаасан шоу төдийхнөөр хүлээн авсан билээ.

Өвөрмонголчуудын тэмцэл хүчийг авч, БНХАУ-ын дотоодын ви чатаар элэг нэгтнүүд нэгдэж, эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн байдаг. Гэвч сургуулийн болоод орон нутгийн зүгээс ямар нэгэн тайлбар хийгээгүй аж.

Гэтэл Ухан хотод хүчтэй аадар бороо орж, үер бууж, хот бүхэлдээ усан автсан байна. Улмаар онц байдал зарлаж, хөл хорио тогтоожээ.Үүний улмаас зарим нэгдсэн арга хэмжээнүүд цуцлагдахад хүрсэн гэж эх сурвалж мэдээлж байна.

 Харин Өвөрмонголчууд ви чатад “Эзэн хааны хөргийг бай болгон харваж наадаад байсан. Үүнээс болж сүнс нь хилэгнэж, сануулга өглөө. Хэн дуртай нь Эзэн хаанаар минь тоглож, доромжилж болохгүй гэдгийг дээрх явдал харуулах шиг боллоо. Уханчууд том сургамж авлаа” хэмээн бичсэн байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан