Гэрлэх саналаас татгалзсан охиныг амьдаар нь шатаажээ

Пакистаны зүүн хойд этгээдэд гэрлэх саналаас нь татгалзсан шалтгаанаар 19 настай охиныг амьдаар нь шатаасан хэрэг гарчээ. Гэр бүлийнхэн болоод цагдаагийн алба хаагчид энэ хэргийг гэрчилсэн байна. Шатаж гэмтсэн охин ахынхаа ачаар аврагдсан хэдий ч, эмнэлэгт хүргэгдээд удалгүй буюу өчигдөр амьсгал хураажээ. Мария Садакат гэгч охин Уппер Девал гэх тосгоноос өнгөрсөн сарын 30-ны өдөр хулгайлагдсан байна.

    Охин багш болох зорилготойгооор хувийн сургуульд суралцаж байсан бөгөөд сургуулийнх нь захирал түүнд гэрлэх санал тавьсан аж. Улмаар охин үл зөвшөөрсөн тул өсөрхсөн эр өөрийн найз нөхдийн хамтаар охины биед халдаж, амьдаар нь шатаажээ. Одоогоор цагдаагийн байгууллага эл хэрэгтэй холбогдуулан нэг хүнийг баривчилсан байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: mminfo.mn

Шинэ мэдээ
Их уншсан