Путин: Би амьсгаа хураан хураатлаа тусгаар Оросыг хамгаалах болно

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Эдийн засгийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралдаан дээр амьдралынхаа эцсийн өдрийг хүртэл Орос орноо хамгаалах болно гэж мэдэгдлээ.

Учир нь Стратегийн боловсруулалтын төвийн дарга Алексей Кудрин өмнөхөн нь Путинд хандан өвөрмөц санал тавьжээ. “Орос улс өрнөдийн тэргүүлэгч гүрнүүдээс технологийн хувьд хоцорч байгаа. Технологийн хоцрогдлыг зөвхөн өрнөдийн “сайн санаат”-уудын тусламжтайгаар арилгаж чадна. Иймээс эвлэрэлд хүрч, бид өөрсдөө эхэлж дангаараа геополитикийн хурцадмал байдлыг бууруулах арга хэмжээ авах ёстой” хэмээн Кудрин хэлжээ.

Үүний хариуд Путин “Орос орны 1000 жилийн түүхийн онцлогийг мартаж болохгүй. Манай орон ямар нэг зүйл дээр өрнөдөөс хоцорсон байсан ч тусгаар тогтнолоороо наймаалцахгүй. Би амьсгаа хураан хураатлаа Оросын тусгаар тогтнолыг хамгаалах болно” хэмээн мэдэгдлээ. “Тэгээд ч Оросын технологийн хоцрогдол Кудрины ярьсан шиг тийм эмгэнэлтэй биш. Өдөөн хатгалгад автаж, нөхцөл байдлыг улам даамжруулах шаардлагагүй” гэж Путин нэмж хэлэв.

Эцэст нь өгүүлэхэд, Кудрин бол цагтаа Оросын Сангийн сайд явсан хүн, тодруулбал 2000-2011 онд. Гэхдээ түүнийг Чубайс, Касьянов нарын хамт өрнөдийн төлөө ажиллаж, Оросыг өмнө тэдний өмнө сөгдүүлэн ард түмэндээ бөөн гай чирсэн хэмээн буруутгадаг хэсэг хүмүүс Орост бий. Энэ ч ортой байх, ганц жишээ дурдахад тухайн үед эдийн засгийн шинэчлэл хийж байхад Чубайс “Та нар тэр хүмүүсийн төлөө юундаа санаа зовоод байгаа юм? Өөрчлөлт шинэчлэлээс болж 30 сая үхээ л биз, тэд зах зээлд дасан зохицоогүй хэрэг. Энэ тухай бодох хэрэггүй, дахиад л шинээр төрчих юм чинь” гэж байжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан