УИХ-ын дарга эмгэнэл илэрхийллээ

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Оросын Холбооны Улсын “Когалымавиа” компанийн зорчигч тээврийн онгоц осолдсонтой холбогдуулан өнөөдөр /2015.11.02/ Монгол Улс дахь тус улсын Элчин сайдын яаманд хүрэлцэн очиж эмгэнэл илэрхийллээ.

 

Үүнд “Оросын Холбооны Улсын  “Когалымавиа” компанийн зорчигч тээврийн онгоц осолдсонтой холбогдуулан Монгол Улсын Их Хурлын өмнөөс болон хувиасаа Оросын найрсаг ард түмэн, амь үрэгдэгсдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэлээ илэрхийлж байна. Энэхүү осол нь нөхөж баршгүй гарз бөгөөд эмгэнэлт явдал тохиолдсон энэ өдрүүдэд учирсан уй гашууг монголын ард түмэн хуваалцаж байна” хэмээсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ