“Эрдэнэс Таван Толгой” ХК-ийн захирал Я.Батсуурь хэдэн төгрөгийн цалинтай вэ

 “Эрдэнэс ТТ “ компанийн гүйцэтгэх захирлаар УИХ-ын гишүүн асан Я.Батсуурь ажилладаг. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нутаг нэгт Ж.Батсууриа басаж байгаад “нам тавиулсан” тул намаасаа өгсөн хэл амтай компанийн гүйцэтгэх захирлын ажлыг авахаас өөр аргагүй болсон.  Монгол хүн бүрд 1072 ширхэг хувьцааг өгчихөөд байгаа энэ компани хоосон цаасыг мөнгө болгох эсэхийг өдгөө Я.Батсуурийн толгой л мэднэ хэмээн олон нийт харж бас хүлээж байгаа. Гэтэл Монголчуудаа мөнгөжүүлэх хүн маань Хятадын “Чалко”-ийн өрийг төлөх гээд “сөхөрч унатлаа” ажиллаж байгаагаа гайхах болсон. Өрөө  төлөх гэсээр байтал  “Эрдэнэс ТТ “ татан буугдаж Таван толгойн нөөц барагдаж харин Монголчууд 1990оны өмч хувьчлалын цэнхэр тасалбар шиг хоосон цаастай хоцорч мэднэ. “Эрдэнэс ТТ “ хятадуудад  мөнгө олж өгөхөөс гадна  удирдлагын данхагар бүтцээ  тэжээх их гэж их зовдог бололтой.  Одоо энэ компанид гадаад 2 захирал ажиллаж байна. Тус бүр нь сарын 17 мянган долларын цалинтай гэсэн. Түүнээс гадна сарын 10мянган долларын цалинтай ахиад 2 монгол дэд захирал байгаа гэнэ. Дэд захирал нь сарын 10мянган долларын цалинтай гэхээр хамгийн том  Я.Батсуурь захирал хэдэн төгрөгөөр Монголын төрд зүтгэдэг нь таашгүй. Хэрвээ дэд захирлын цалингаар жишиг авбал газар хэлтсийн дарга нарын цалинг гаргаж болмоор. Харин  “Эрдэнэс ТТ “ олон нийтэд энэ тухайгаа бус харин “Чалко”-д төлөх өрийнхөө тухай л ярьдаг.

 

Б.Мөсөн

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан