Дархан-Уул аймгийн МАН-ын жагсагчид эмэгтэй хүнийг зоджээ

Өчигдөр буюу энэ сарын 30-ны өдөр 11.00-12.00 цагийн үед Дархан-Уул аймгийн захиргааны гадаа тус аймгийн Сонгуулийн тойргийн хорооны дарга, эмэгтэй Ч.Соёлмааг ажлын байрных нь гадаа хэсэг залуус зодож гэмтээсэн хэрэг гарчээ.  Эх сурвалжаас хэн зодож гэмтээсэн талаар тодруулахад “МАН-ын залуус гурав хоногийн хугацаатай Аймгийн захиргааны байрны гадаа жагсаал цуглаан зохион байгуулах эрх авсан. Гэвч суултын хугацаа тавдугаар сарын 29-нд дууссан ч дөрөв дэхь өдрөө зөвшөөрөл авалгүйгээр жагсаалаа үргэлжлүүлсэн. Энэ үеэр Сонгуулийн хорооны дарга ажлаасаа гарч явж таарахад нь жагсаал хийж байсан хэсэг залуус ирж Г.Соёлмааг элэгдэж, чимхэж, хувцсыг урсан. Машиндаа суугаад зугтах гэсэн боловч завдал өгөлгүй, хойноос нь гарч ирсэн Нарийн бичгийн даргынх нь хамт цохиж, зодсон” гэв.Жагсаал цуглаан зохион байгуулах тухай хуульд заасанчлан жагсаал цуглаан зохион байгуулах эрхийг тус сумын Засаг дарга өгөх эрхтэй. Энэхүү эрхийг өгсөн ДУА-ын Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал нь МАН-аас энэ жилийн сонгуульд оролцохоор нэрээ хүргүүлсэн боловч тус аймгийн Сонгуулийн тойргийн хороо “Зөрчилтэй” гэсэн шалтгаанаар бүртгэхээс татгалзсан юм байна.   Өөрөөр хэлбэл, Сонгуулийн тойргийн хорооны гаргасан шийдвэрийг эсэргүүцэж жагсаал зохион байгуулж байгаа МАН-ын залууст МАН-аас нэр дэвших гэсэн ч бүртгүүлж чадаагүй сумын Засаг дарга нь тус эрхийг өгсөн шиг. Хуулийн дагуу өгсөн хугацааг нь хэтрүүлэн, суултаа үргэлжлүүлэхдээ ийм балмад үйлдлийг хийсэн аж.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

NBA-н эргэн тойронд

Өчигдөр, 16:48