ХАР АРЬСТ ЭМЭГТЭЙ ХҮЧИРХИЙЛСЭН ЦАГДААГ 263 ЖИЛИЙН ЯЛААР ШИЙТГЭЖЭЭ

Америкийн Оклахома-Сити хотын цагдаагийн ажилтан байсан 29 настай Дэниэл Хольтцклоуг хотын захад эргүүл хийж явах үеэрээ хар арьст эмэгтэйг хүчирхийлсний нь төлөө шүүхээс 263 жил хорих ялаар шийтгэсэн байна. 
Эмэгтэйчүүд түүний эсрэг 36 үйлдлийн тухай гомдол гаргаснаас Хольцклауг 18 хэрэгт нь буруутай гэж үзэн ийн шийтгэжээ. Энэ бүх хэрэг 2013 оны арванхоёрдугаар сараас 2014 оны зургадугаар сарын хооронд  үйлдсэн гэжээ. 
Шүүх хурлын үеэр яллагч прокурор гэмт хэрэгтнийг өөрийн золиос болох бүсгүйчүүлийг нийгмийн байдал, амьжиргааны түвшингээр нь ялгаварлан сонгож авдаг гэж буруутгасан байна. 
Өөрийг нь хүчиндсэн гэж 30 эмэгтэй Хольцклаугийн эсрэг гомдол гаргасны зургаа нь бүр хэрцгийгээр хүчирхийлсэн гэсэн байна. Тэд бүгдээрээ л цагдаагийн ажилтан өөрсдийг нь мансууруулах бодис авч яваа эсэхийг шалгана хэмээн зогсоодог гэж мэдүүлжээ. 
Цагдаагийн газрын япон, америкийн эрлийз гаралтай ажилтан түүний өмгөөлөгч нар энэ хэргийг “Өөрт нь туслах гэснийг биеэ үнэлэгчид, хар тамхичин эмэгтэйчүүд буруу ойлгосон” гэж зөвтгөхийг оролдсон ч шүүх авч хэлэлцээгүй байна. 

АНУ-д арьсны өнгөөр ялгаварлан хүний эрхийг ихээр зөрчиж байна гэж өнгөт арьстнууд, хүний эрхийг хамгаалагчид сүүлийн жилүүдэд цагдаагийн ажилтнуудыг өргөн шүүмжлэх болсон юм. Ялангуяа цагдаагийнхан ямар ч зэвсэгггүй хар арьст залуусыг буудан хөнөөсөн хэрэг удаа дараа гарсан нь үүнийг улам хөөрөгдөж байгаа юм. Хамгийн дуулиантай хэрэг нь Фергюсон хотод 2014 оны наймдугаар сарын -нд гартаа зэвсэггүй хар арьст залууг цагдаагийн ажилтан буудан хөнөөсөн нь америк даяар эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд хүргэсэн юм. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан