Нью-Орлеанс Пеликанс багийн хамгаалагч Брайс Дежан Жонс амиа алдлаа

NBA-ийн "D" лигээс Нью-Орлеанс Пеликанс багтай гурван жилийн гэрээ хийж энэ улиралд 17 тоглолтонд оролцоод байсан ирээдүйтэй хамгаалагч Брайс Дежан Жонс 5-р сарын 28-ы өдөр харамсалтайгаар бусдын гарт амиа алджээ. Энэ жил 23 настай залуу найз охинтойгоо муудалцан гарч яван шөнө эргэн гэртээ ирэхдээ давхар андуурч айлын хаалга хүчээр онгойлгон орох гэж оролдох үед гэрийн эзэн түүний өөдөөс бууджээ. Хэвлийн тус газраа буудуулсан сагсчин эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан байна. Энэ улиралд 11 тоглолтонд гараанд гарч тоглосон Жонс бэртэл аван энэ улирлыг өнжөөд байсан билээ.
 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: breakingnews.mn

Шинэ мэдээ
Их уншсан