З.Энхболдын тойргийн наймаанд Р.Амаржаргал өртлөө

Р.Амаржаргалыг М.Батчимэгээр сольж байж АН-ын дарга З.Энхболд найз Д.Одхүүгээ тойрогтой болголоо. “Ерөнхийлөгчийн хүн”-д нэр дэвших боломж олгосоноороо “MCS-ийн” фракцид тал засч чадлаа. З.Энхболд бүлэглэлийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсанаараа АН үг дуугуй нэг суудал алдах нь тодорхой болов. Р.Амаржаргалын хувьд АН хамгийн үнэ цэнэтэй, Монголын аль ч тойрогт сурталчилгаагүй ялах хүчтэй лидер. Р.Амаржаргалын тойргийг булааснаараа АН Р.Амаржаргалд хаягдлаа. Дотоод ардчиллаа уландаа гишгэж фракцын эрх ашигтаа дарлагдсан АН тойрог хувааж нэр дэвшигчээ тодруулахдаа хүнээ харахаасаа илүү бүлэглэлийн эрх ашгаа харсан нь ялалгдлын цондон байж ч мэдэх юм.

 

СХД-т МАН-аас Сү.Батболд, АН-аас Р.Амаржаргал хоёр халз өрсөлдсөн бол үзүүштэй сонгууль болох байлаа. М.Батчимэгийг Ерөнхий сайд асан, Сү.Батболдын аманд өгнө гэдэг нь З.Энхболдоос Сү.Батболдод барьсан бэлэг юм.

 

Р.Амаржаргал АН-гүйгээр амар жаргаж, “Амаржаргалгүй” АН аврагчгүйгээр тулаанд орох боллоо. Р.Амаржаргал гэдэг содон фигур 2013 оны арваннэгдүгээр сарын 11-нд “УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдөл”-өө УИХ-ын дарга З.Энхболдод гаргасан. Түүний өмнө ҮЗХ-ндоо намын дарга Н.Алтанхуягтаа уг хүсэлтээ гаргасан ч хүсэлтийг нь буцааж танхимдаа ажиллахыг урьж байв. Тухайн үед буюу 2013 оны арванхоёрдугаар сарын 12-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх хүсэлтийг хэлэлцээд 65 гишүүнээс 34 гишүүн нь эсэргүүцсэн учир Р.Амаржаргал гишүүн бүрэн эрхийн хугацаагаа дуустал ажилласан юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан