ОРОСООС 39 МЯНГАН ЖИЛИЙН НАСТАЙ АРСЛАН ЗААН БҮТНЭЭРЭЭ ОЛДЖЭЭ

Москва хотноо 39 мянган жилийн настай эмэгчин арслан зааны үлдэгдлийг нийтэд дэлгэлээ. Устаж алга болсон эртний амьтныг судлахад энэхүү олдвор чухал нөлөө үзүүлэх юм. Эрдэмтэд энэхүү олдворыг 2010 онд Оросын Арктикийн тойргоос олж илрүүлсэн бөгөөд 6-11 настай, 100 кг жинтэй арслан заан байжээ. Дэлхий дээр ийм сайн хадгалагдаж үлдсэн арслан зааны олдвор өөр хаана ч байхгүй. 

Арслан заанууд Сибирийн мөнх цэвдэгт амьдарч, 12 тонн хүртэл өсч томрон 80-аас дээш насалдаг байсныг дээрх олдвор нотолсон билээ. Мичиганы их сургуулийн судалгааны багийнхан бяцхан арслан заанд Юка гэдэг нэр өгч, агуй арслангуудын дайралтаас зугтаж яваад зүүн талдаа сорвитой болсон гэж дүгнэжээ. 

Арслан заанууд МЭӨ 1700 он хүртэл амьдарч байгаад уур амьсгалын өөрчлөлт, махчин араатнуудын ан аваас болоод устаж алга болсон байна. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ