Монголын төрд бугшсан олон асуудлыг шийдвэрлэх хүсэлтэй

  • 2012 оноос өмнө Сонгинохайрхан дүүргийн төсвийн орлого 4 орчим тэрбум төгрөг байсан бөгөөд Х.Нямбаатар тэргүүтэй баг ажлаа аваад дүүргийн төсвийг нэмэх чиглэлд тодорхой ажлууд хэрэгжүүлснээр одоогоор нэг дахин өсөөд байна.
  • “Орон нутгийн төсвийн тухай” хуулийг шинэчилж, дүүргийн газар, ус ашигласны төлбөр, хүн амын орлогын албан татварыг дүүргийн төсөвт төвлөрүүлдэг болох нь зүйтэй гэж Х.Нямбаатар үздэг.
  • Албан тушаал шат дараалан ахиж яваа улс төрийн алба хашиж буй залуу хүн.

Багшаас тэнхмийн эрхлэгч, дүүргийн мэргэжилтнээс ИТХ-ын дарга хүртэл дэвшиж буй Х.Нямбаатарт өсөх ирээдүй бий. Тэр зөвхөн өөрөө бус хамт олноороо урагшилж явна. Төрийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн түүнд хууль эрх зүйн орчны давхардал, ойлгомжгүй байдлыг засах хүсэл бий. 

Сонгинохайрхан дүүргийн өдөр тутмын энгийн асуудлаас эхлээд тулгамдсан олон зүйлстэй нүүр тулгардаг Х.Нямбаатар аливааг засч сайжруулагч, өөрчилж шинэчлэгч, бүтээн байгуулагчийн нүдээр хардаг. Энэ ч үүднээс түүний ажлыг дэмжих нь зүйтэй гэж үзээд "vip76.mn" цахим хуудас, "Vip Expert" сэтгүүлийн редакциас онцолж байна. 

"Монгол төрийн түшээ" хэлэлцүүлгийн хүрээнд экспертүүд хуулиа мэдэж биелүүлдэг, ард түмнээ төлөөлж чадахуйц, ёс зүйтэй хүн Монголын төрд хэрэгтэй байна гэж үзсэн учраас түүнийг эдгээр шалгуурт нийцнэ гэдэгт итгэлтэй байна. 

- Дүүргийн нутаг дэвсгэрийн тодорхой хэсгийг шинээр эмхлэн, зохион байгуулсан.

- Байгаль орчныг доройтуулж буй ААН, байгууллагатай идэвхтэй тэмцдэг.

- Сонгинохайрхан дүүргийг төвийн бүсийн дүүргүүдтэй эн тэнцэхүйц орчин, нөхцөлтэй болохыг зорьдог.

АМЬДРАХ ТААТАЙ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХЭД АНХААРДАГ

 

Сонгинохайрхан дүүргийг төвийн дүүргийн энтэй дүүрэг болгохоор хичээн ажилладаг.

 

Анх түүнийг ажлаа авахад Сонгинохайрхан дүүрэг 25 хороотой байж. Тэрээр нэмж 7 хороог эмхлэн, зохион байгуулах ажлыг санаачлан, хорооны газар нутгийг дугуйлахаас эхлээд төрийн үйлчилгээг цогц байдлаар иргэдэд хүргэх хорооны байрыг ашиглалтад орох хүртэл ажилд гар бие оролцсон байна.

2012 оноос өмнө Сонгинохайрхан дүүргийн төсвийн орлого 4 орчим тэрбум төгрөг байсан бөгөөд Х.Нямбаатар тэргүүтэй баг ажлаа аваад дүүргийн төсвийг нэмэх чиглэлд тодорхой ажлууд хэрэгжүүлснээр одоогоор нэг дахин өсөөд байна.

Х.Нямбаатар Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга болохоосоо өмнө Туул голын сав газарт хайрга олборлож буй ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоож, тусгай хамгаалалтад авах бодол тээсээр иржээ. Түүнчлэн Баянхошуунд байрлах “Найрамдал” шар шорооны орд их хэмжээний олборлолт явуулж, иргэдийн тав тухыг алдагдуулж байгаад сэтгэл зовнидог байж.

...Энэ бүх асуудлыг тодорхой түвшинд шийдвэрлэх эрх мэдэл бүхий албан тушаалд томилогдсоноор Сонгинохайрхан уулын зүүн бэлд 650 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авч, тэнд ажиллаж байсан ААН-үүдийн үйл ажиллагааг зогсоожээ...

“Найрамдал” ордод үйл ажиллагаа явуулж буй зарим ААН-ийн үйлдвэрлэлийн замыг хаах, “Эрэл” компанийн зарим талбайг хүчингүй болгох шийдвэр гаргасан ч шүүх нөгөө талд шийдсэн байна.

Хоггүй дүүрэг болох зорилт тавьж, Орон нутгийн өмчит хог тээврийн хоёр байгууллага байгуулж, айл өрх, албан байгууллагын хог хаягдлын асуудлыг нэг мөр шийджээ. Өнгөрсөн хугацаанд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрахад зориулан 50 км зайд гэрэлтүүлэг тавьж, автомашины хөдөлгөөн хамгийн ихтэй хорооллын доторх 600 м хүртэлх шороон замыг хатуу хучилттай болгосон, цаашид хатуу хучилттай зам нэмж тавихаар ирэх оны төсөвт 2,5 тэрбум төгрөг суулгуулсан байна.

Дүүргийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүүхдүүдийн судалгаа хийж, хүчирхийлэл үйлдэгч зарим хүний эцэг, эх байх эрхийг хасаж, хязгаарласан байна. Улмаар дүүрэгтээ “Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн төв” нэртэй байгууллага байгуулжээ.   

Энэхүү зоримог шийдвэр, бодит ажилд иргэд сэтгэл өндөр байгаа нь түүний удирдан зохион байгуулах, ончтой бодлого боловсруулах чадварыг илтгэнэ.  

ГАНЦ АСУУДАЛ, ОЛОН БОЛОМЖ БАЙНА

Түүний даргалж буй хамт олонд бүтээлч сэтгэлгээ, урам зориг бий

Манай дүүрэгт маш олон боломж байна гэж Х.Нямбаатар ярьдаг. Сонгинохайрхан дүүрэг дүүрэг бол өргөн уудам газар нутагтай, хүн ам олон, төрөх насны эмэгтэйчүүдийн эзлэх хувь өндөр. Энэ хэрээр бүсчилсэн хөгжлийн бодлого үгүйлэгдэж, эрүүл мэнд, боловсролын салбарын хүртээмж дутмаг, тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд өрнүүлэх хэрэгцээ шаардлага их байна.

Дүүргийн гол асуудал нь төсөв. Жилийн төсвийн орлого 7,6 тэрбум төгрөг байгаа нь бусад дүүрэгтэй харьцуулахад 2-3 дахин бага байна. Үнэндээ ч тус дүүргийн төсвийн орлогын дийлэнх хувийг хүү, торгуулийн орлого, үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулсаны 2 хувь, орлогыг нь тухай бүрт тодорхойлох боломжгүй ажил, үйлчилгээний хураамж эзэлж байна.

“Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай” хууль хэрэгжиж, хотын татвар авдаг болсноор орлого нь улам хумигдсаар байна. Тиймээс “Орон нутгийн төсвийн тухай” хуулийг шинэчилж, дүүргийн газар, ус ашигласны төлбөр, хүн амын орлогын албан татварыг дүүргийн төсөвт төвлөрүүлдэг болох нь зүйтэй гэж Х.Нямбаатар үздэг.

Дүүрэг хэмжээнд хангалттай туршлагатай хамт олон, эрч хүчтэй залуу боловсон хүчин, бүтээлч сэтгэлгээ байна.

...Улаанбаатарчуудын сүүний хэрэгцээний 40 хувийг хангаж, хүнсний ногоо, гахай, тахианы фермерийн дийлэнх нь төвлөрдөг зэрэг нөөц, боломжиндоо тулгуурлан бүсчилсэн хөгжлийн загвараар хөгжих бүрэн дүүрэн боломж байгааг тэрээр олж харжээ...
ТЭР ШАТ ДАРААТАЙ АХИЖ ЯВАА

Төрийн ажилд чигч шударга ханддаг нэгэн

 

"Би улс төрч гэсэн томъёололд багтахгүй. Орон нутагтаа улс төрийн алба хашиж буй залуу хүн" гэж ярих тэрээр төрийн эрх зүйн чиглэлээр мэргэшсэн.Ажлын гараагаа Орхон Их сургуулийн багшаас эхэлж, ахлах багш, тэнхмийн эрхлэгч, СХД-т мэргэжилтэн хэлтсийн дарга, тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, ИТХ-ын дарга хүртэл албан тушаалын шат дараалсан зарчмаар ажиллаж байна.

Энэ утгаараа төрийн ажилд хуулийн дагуу чигч шударга, зарчимч ханддаг, үзэл бодолдоо үнэнч, тууштай нэгэн гэж түүнийг тодорхойлоход болно. 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан