Улс төрийн баасан гаригийн онцлох жиргээнүүд

Намууд нэр дэвшигчээ тодруулсан улс төрийн баасан гариг өчигдөр болж өнгөрлөө. Ажлын дараах ажлаалаа тайлж, шар айрагны зураг жиргэсэн шигээ суудаг цахим ертөнцийнхэн оройжингоо улс төрөөр амьсгалав.  МАН, АН-ын УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг жиргээ, нүүр номонд сайн муугаар нь "шүүж" өнжив.  "Манай тойрогт хэн нэр дэвшив" гэдгийг улс төр сонирхдоггүй нэгэн нь ч зэрвэсхэн анхаарах нь лавтай. Улс төрийн намуудын бөх,  дуучин, тамирчин зэрэг "тэнэг" сонголтууд үдшийн жиргээний хөнгөхөн хачир болов. АН, МАН-ын нэр дэвшигчдийн талаар цэц булаалдсан жиргээнээс харахад МАН-ыг сошиалд дэмжсэн иргэд АН-ынхаас давуу байгаа нь илт. Өчигдрийн улс төрийн анхаарал татам үйл явдлыг жиргээчид хэрхэн дүгнэж буйг та бүхэнд хүргэж байна.

 

 

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан