Өнөөдөр “Хурд” хамтлагийн үнэгүй тоглолттой

Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас хэрэгжүүлж буй “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Монгол цэргийн жавхаа” уралдааныг 4 дэх жилдээ зохион байгууулж байна. Наадмын хоёрдугаар шатнаас шалгарч үлдсэн шилдэг ангиудын үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа буюу “Иргэн цэргийн бахархалын өдөр”-ийг энэ өдөр “Чингисийн талбай”-д тэмдэглэн өнгөрүүлнэ.

 

Энэхүү арга хэмжээ 11.30-23.00 цаг хүртэл үргэжлэх юм. Үйл ажиллагааг хааж “Хурд” хамтлаг “Монгол Улсынхаа төлөө зүтгэе” хэмээх 50 минутын тоглолтыг “Чингисийн талбай”-д тоглоно. Цэрэг эх орны сэдэвтэй олон уран бүтээлээ дуулах тухайгаа хамтлагийн ахлагч Ц.Ганбаяр хэлж байсан.

 

Тэрбээр “Энэ өдөр бол омогшил, бахархлын өдөр. Тийм учраас “Монгол цэргийн жавхаа 2016” уралдааны төгсгөл хэсэг дээр бүгдээрээ бут авна аа. Бид бэлтгэлээ маш сайн базаасан. Одоо харин  энэ баярыг далимдуулан бүх он жавуудаа цуглаасай гэж би урьж байна. Ер нь цэргийн алба хаасан бүх ах, дүү, найз хэн боловч “Монгол цэргийн жавхаа” гэж энэ жилд нэг л өдөр болдог арга хэмжээний үеэр уулздаг болмоор байгаа юм. “Он жавуудын өдөр” болгосон ч болж л байна” хэмээсэн.

 

“Хурд” хамтлагийн тоглолт 22.00 цагт эхлэн хөтөлбөрийн дагуу 22.50 минутад дуусах юм байна.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан