Үхрийнхэн долоо хоногийн эхээр тэсвэр тэвчээр гарга

Хонины орд (03/20-04/19)

Долоо хоногийн эхээр та бусдын үгийг авахгүй зөрүүдэлж, харин эргэн тойрныхон чинь буулт хийх санаагүй байна. Уян хатан байдал, хөл дээрээ зогсох тухай бодол, санаанд оромгүй зүйлсийг бий болгох чадвар зэрэг нь таны бизнес болон хувийн харилцаанд тань гарч ирэх болно. Эргэн тойрны хүмүүст та хэтэрхий их шаардангуй аясаар хандаад байна уу даа гэж хэлмээр байна. Долоо хоногийн дундуур өөрийн материаллаг байдлыг зайлшгүй сайжруулахыг хүсэх ба санхүүгийн болон ажил хэргийн аливаа харилцаанд та тэргүүлэх үүргийг хүлээх болно. Долоо хоногийн сүүлээр сэтгэл санааны өөрчлөлтүүд, аль эсвэл төвлөрч чадахгүй байгаа байдал нь хамгийн энгийн асуудлуудыг ч шийдвэрлэхэд түвэг учруулах болно.

 

Үхрийн орд (04/20-05/20)

Долоо хоногийн эхээр урьд өмнө нь гаргаж байгаагүйгээр тийм их тэсвэр тэвчээрийг гаргаж биеэ барих нь хамгаас чухал байна. Таныг нулимс, гомдол цөхрөлөөр төгсөж мэдэх шинэ сонирхол татсан үйл явдал хүлээж байх магадлал их байна. Худалдаа наймааны ажил хэрэг хүсэж байсан хэмжээнд үр дүн авчрахгүй нь.

 

Магадгүй таны идэвхи зүтгэл, ажилч хөдөлмөрч байдал нь дарга удирдлага, аль эсвэл бизнесийн хамтран зүтгэгчийн зүгээс сайшаалыг хүртэх бололтой. ажил хэргийн хамтрагчтай харилцах болон худалдаа наймааны ажлаар байгуулах гэрээ хэлэлцээрт хууран мэхлэлт, мөнгө санхүүгийн алдагдал байж мэдэх тул бодит байдалд хандах хандлагаа алдахгүй байхыг зөвлөж байна. Алдаа дутагдал гаргахаас зайлсхийхийн тулд хамгийн ойр дотнын хүмүүсийн санал зөвлөгөөг авах хэрэгтэй ба яарч тэвдэн шийдвэр гаргах гэсний хэрэггүйг од гарагс анхааруулж байна.Ганц бие энэ ордныхон, аль эсвэл адал явдлыг эрэлхийлэгч нар эсрэг хүйсний хүнийг өөртөө татаж чадна.

 

Ихрийн орд (05/21-06/21)

Долоо хоногийн эхээр цагаа зөв, оновчтой хуваарилах, чин сэтгэлээсээ хичээн ажиллах нь ажлын эцсийн үр дүнд эерэгээр нөлөөлөх нь байна. Эрүүл мэнддээ санаа тавь. Үйл явдлын таагүй өрнөлд аль болох тайван хандахыг оролдоорой. Долоо хоногийн дундуур энэ өдөр үүссэн мухардмал байдлаас гарах ганц арга зам бол асуудлыг эрүүл саруул ухаанаар шийдэх юм. Найз нөхөдтэйгээ хамт цагийг өнгөрөөх буюу гэр бүлийн харилцааг бэхжүүлэхийг хичээ. Долоо хоногийн сүүлээр ажил хэргийн асуудал танд ашиггүйгээр шийдэгдэх төлөвтэй. Янаг амрагийн харилцаа хэвийн, онцын өөрчлөлтгүй байх нь.

 

Мэлхийн орд (06/22-07/22)

Долоо хоногийн эхээр эрүүл агаарт их цаг өнгөрөөхийг хичээ. Өөртөө өндөржүүлсэн анхаарал тавих хэрэгтэй. Уран бүтээлээр ажиллах нь дотоод нээлтэнд хүргэж эсвэл нэмэлт орлогын эх үүсвэрийг зааж өгнө. Долоо хоногийн дундуур зорилгодоо хүрэх магадлал өндөр эсвэл тавьсан зорилгодоо хүрэх замаа ихээхэн хорооно. Цаг зуурын санхүүгийн хүндрэл үүсч болно. Том хэмжээний худалдан авалт хийх, өрөө төлөх эсвэл үнэт зүйлсээ алдах. Хууртагдах доод хэлбэрийн зөн билгийн муу хүчний зугаалах нарийн тооцоо ба нягт нямбай байдлыг шаардсан ажил хийсний хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр санхүүгийн хүрээнд ямар нэгэн уналт гарахыг одод зааж байна. Зөв ухаан ба тэвчээрээ хадгал. Таагүй нөлөө үзүүлж болно. Энэ нь алдаа ба санхүүгийн алдагдалд хүргэнэ.

 

Арслангийн орд (06/23-07/22)

Долоо хоногийн эхээр ертөнц дээр бүх зүйлс таны гайхамшигтай ажлын чадвар, шургуу байдал, ажил хэрэгч оюун ухаанд тань захирагдана. Найз нөхдийн болон алс холын сайн санаатнуудын тусламжаас бүү татгалз тэд ямар нэгэн санаа өвөрлөөгүй гэдэгт итгэ. Таны итгэж найдаж байсан хүн тань урвасан бол түүнд битгий цухалд тэр өөрийнхөө шийдвэрийг л гаргасан байгаа нь тэр. Долоо хоногийн дундуур аливаа нэгэн зүйлс мөнхөд байдаггүйг санаж өөрийн ээлж ирнэ гэдэгт итгэн сайн хөдөлмөрлө, ингэх нь аз таныг ээлжийн дарааллаар ивээх болно.Зүрх судасны өвчтэй хүмүүс хэт их ядрахгүй байхыг одод сануулж байна. Таны өмнө шинэ амьдралын үүд хаалга нээгдэж байна. Долоо хоногийн сүүлээр мөн та олон олон нойргүй шөнө, нулимстай дэр, сэтгэлийн шархнаас зугтааж чадахгүй бөгөөд зарим үед хайрын төлөө ийм байдал гаргах нь цаашид зовох зовлонгоос нимгэлж байдаг гэдгийг сана.

 

Охины орд (08/23-09/22)

Долоо хоногийн эхээр хамгийн таагүй муу зүйлд аль ч талаараа өөрийгөө бүрэн дүүрэн бэлтгэж, айхгүй байхаас гадна тайван амарлингуй байдлыг харагдуулах хэрэгтэй. Бүтээж туурвих онгод хийморь нь ажил хэргийг хийж гүйцэлдүүлэх, хүндлэл сайшаалд хүрэх, тэгснээр сэтгэл хангалуун байдлыг мэдрүүлнэ. Долоо хоногийн дундуур аль болох сайн амарч тухлахыг хичээгээрэй. Аливаад хөнгөн хуумгай хандахгүй байж заавал зөвлөлдөх асуудлыг гэр бүлийн хүрээнээс халихгүйгээр шийдэхийг сануулж байна. Ололт амжилтанд тэгтлээ ихээр итгэж найдах хэрэггүй бөгөөд бүх зүйл таны хүсэл зоригоос хамаарах болно. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийнхэнтэйгээ ээлжийн амралтаа өнгөрүүлэх, аль эсвэл хамт амрах талаар хэлэлцэж ярилцаарай. Та эргэн тойрны хүмүүст их муухай ааш занг гаргана.

 

Жинлүүрийн орд (09/23-10/22)

Энэ өдрүүдэд эрсдэлтэй үйл ажиллагаа явуулах, сэжиг бүхий хүнтэй танилцах, эрүүл мэндэд харшлах зүйлсийг бүү хийгээрэй. Аливаа нэгэн ажил хэрэг, үйл ажиллагаандаа амжилтыг олохын тулд хурц ухаан, оюуны өндөр чадавхтай байж, түргэн хугацаанд зөв зүйтэй шийдвэр гаргах хэрэгтэй. Амьдралын баяр баяслыг мэдэрч, өөдрөг үзлээр дүүрэн байж, ажил мэргэжилдээ амжилтыг олох магадлалтай. Уран бүтээлч хүмүүсийн хувьд таатай үе ирлээ. Аливаа ажил хэргийг гаднаас ирэх тусламж дэмжлэгт найдахгүйгээр зөвхөн өөрийнхөө хүч чадал, нөөц бололцоонд тулгуурлан бүтээгээрэй. Олон нийтийн болон хүн бөөнөөр цугласан газраас зайлсхийвэл зохилтой. Мөн албан тушаал нэр хүндийн хойноос хөөцөлдөн биеэ чилээх шаардлага танд байхгүй байна. Од гарагийн тааламжтай байрлалын нөлөөллөөр санхүүгийн байдал бага зэрэг дээшилж, ирээдүйд хийх ажлын чиг хандлага тодорхой болох шинжтэй. Эрүүл мэндийн байдалдаа анхаарал тавин, зөв хооллолтын дэглэм сахиж, амралт нойроо сайтар зохицуулаарай.

 

Хилэнцийн орд (10/23-11/21)

Долоо хоногийн энэ өдрүүдэд амьдралын энерги, эрч хүч улам нэмэгдсээр байна. Зөн совин, бүтээлч чадвар, секс байдал тань бусдыг гайхшруулна. Үүрэг даалгавраа биелүүлээгүй ч юм уу амласандаа хүрээгүйгээс болж гэнэтийн таагүй мэдээ, асуудлууд гарч ирнэ. Эрчүүд хайр сэтгэлийн асуудал хүндэрч ирнэ. Та хуучин асуудлыг сөхөж, ойр дотнын хүнээ гомдоож магадгүй. Санамсаргүй байдлаар бэртэл гэмтэл авах магадлал өндөр гэж одод сэрэмжлүүлж байна. Албан томилолтоор явах, аялан жуулчлах урилгаас татгалзсан нь дээр. Яагаад гэвэл, долоо хоногийн дунд энэ үе осол аваар, мөнгөний алдагдалд орох магадлал өндөр байна гэж одод сэрэмжлүүллээ. Эрсдэлд дуртай зангаасаа болж, ойр дотнын хүмүүстэй хэрэлдэх буюу эрүүл мэндтэй холбоотой асуудал гарч ирэх магадлалтай. Ганц бие хүмүүс амрагийн харилцаа бүтэмжтэй. Өөртөө итгэлтэй зан, өөдрөг үзлийн ачаар тэд дурласан хүнээ өөртөө татаж чадна.

 

Нумын орд (11/22-12/21)

Долоо хоногийн эхэнд та азаа турших санаатай байгаа бол гэнэтийн зүйл хийх гэсний хэрэггүй. Өөрийн хүсэл мөрөөдөл, таныг онцгой болгодог өдөр тутмын жижиг зүйлдээ анхаарлаа хандуул. Байгаа байдал чиг хандлагаа тодорхойл. Ололт амжилтыг алдахгүй барьж байхын тулд хүрч очих хил хязгаараа тодорхой болгоорой. Хувийн амьдралын хувьд өндөрт байгаагаа мэдэрнэ. Од гаригсын байрлал худалдаа наймааны ажил үйлс, хэлэлцээр байгуулах, үнэт цаастай холбоотой ажил эрхлэхэд таатай байна. Хувийн амьдралын хувьд шунал тачаалаа дарж, болж буй нөхцөл байдлыг эрүүл ухаанаар олж харахыг зөвлөж байна. Хэрвээ, та өөрийнхөө гаргасан шийдвэрийнхээ зөв эсэхэд эргэлзэж байгаа бол зөн билэгтээ итгэж найд. Танд нөлөө бүхий ивээн тэтгэгч гарч ирэх ба түүнд таны төлөв түвшин, шударга үнэнч зан чанар таалагдана.

 

Матарын орд (12/22-01/19)

Долоо хоногийн эхнээс та эрч хүч энерги өөдрөг үзлээр дүүрэн байх болно. Ажил хэргийнхээ амжилттай өрнөлд саад тотгор учруулахгүйн тулд өөрийн сэтгэлийн хөдөлгөөндөө авталгүй эрүүл ухаанаар сэтгэх хэрэгтэй. Одоо та өөртөө болон эргэн тойрны хүмүүст сайн сайхныг бэлэглэх, цаг хугацаа гаргах хүч чадалтай болсныгоо мэдэрнэ. Хэрвээ та албан тушаалын өсөлт бууралтыг хэтэрхий эмзгээр хүлээн авбал үүнтэй холбоотойгоор мөнгө болон материаллаг байдлын зардал өсөх магадлал өндөр байна. Таны хүсэл төлөвлөгөө тань гэтэлж баршгүй томоохон саад бэрхшээлтэй учрахыг од гарагс анхааруулж байна. Долоо хоногийн сүүлээр хамгийн чухал нь сэтгэлийн тайван байдлыг хадгалж гаднын таагүй нөлөө, гэнэтийн цохилт, уур цухалдлаас өөрийгөө хамгаалахад оршино. Хэрэв та өөрийн гаргасан шийдвэртээ эргэлзэж байвал зөн билэг, мэдрэмжээ дагаарай. Энэ нь зөв болохыг цаашдын ажил хэрэг, үйл явцын өрнөл харуулах болно.

 

Хумхын орд (01/20-02/18)

Долоо хоногийн эхэнд мөнгөтэй холбоотой асуудлууд нааштайгаар шийдэгдэнэ. Удирдлага танд таатай байна. Бүр ашигтай ажил санал болгох нь. Хуучин асуудлаа шийдэх хэрэгтэй. Харин зоримог төслөө тохиромжтой цаг хүртэл орхи. Спортоор хичээллэхэд ба ямар ч биеийн ажилд тохиромжтой. Та өөрийгөө сайхан ба тайван байгааг мэдэрнэ. Хэрвээ та ажлаас сэтгэл ханамж авахгүй бол, явах гэж яарсны хэрэггүй. Гэвч амжилт таныг удаан хүлээлгэхгүй. Анхааралгүй байдлаас чинь болж шаналж мэдэх ойрын хүмүүсийн тухай бод. Долоо хоногийн сүүлийн өдрүүдэд шинэ танилтай болох гэж оролдох хэрэггүй. Ажил хэрэгч байдлаас ба сахилга баттай биеэ барихаас зайлсхийхийг хичээ.

 

Загасны орд (02/19-03/20)

Долоо хоногийн эхнээс та аюулгүй байдлыг хангах бүхий л арга хэмжээг сахиж мөрдсөнөөр таагүй байдлуудаас зайлсхийхэд тусална. Нөхцөл байдал нь танаас шийдэмгий үйлдэл, хариуцлагатай шийдвэр гаргахыг шаардах боловч үр дүн нь амжилтгүй, алдаатай байх магадлал их байна. Мөнгө санхүүгийн хувьд гэрээ хэлэлцээр хийхэд тохиромжтой. Таны буруутай үйл ажиллагаанаас болж гэр бүлийн харилцаанд хурцадмал байдал үүсэх бололтой. Материаллаг амьдралд ирэх өөрчлөлтийг байх ёстой зүйл мэтээр хүлээн аваарай. Зарим нэг хууль эрх зүйтэй холбоотой асуудал гарах хэдий ч тайван байх хэрэгтэй. Сэтгэл санааны хувьд авах хэт ачааллыг үл харгалзан бүх саад бэрхшээлийг зайлшгүй даван туулах хэрэгтэй. Хамгийн нарийн төвөгтэй асуудлуудад сандарч мэгдэлгүй тайвнаар хандаарай.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан