АН хяналтын хорооны шийдвэрээ хүчингүйд тооцжээ

Ардчилсан намын Хяналтын зөвлөлийн хорооноос нэр бүхий 15 гишүүнийг Н.Алтанхуягийн шинэчлэлийн засгийн газрыг унагахыг дэмжсэн гэсэн шалтгаанаар намын дотоод журмын дагуу сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх тогтоол гаргасан. Эдгээр гишүүдийн дунд тус намын нөлөө бүхий лидерүүд байгаа учраас АН дотоод дүрмээ зөрчихөд хүрч болзошгүй талаар бид мэдээлсэн.

Харин АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар Хяналтын хорооны шийдвэрийг хүчингүйд тооцож тэднийг нэр дэвшүүлсэн юм.

 

Энэ талаар тус намын дарга З.Энхболд: "Энэ асуудлыг хэлэлцэхгүй байх шийдвэр хурлаас гарсан. Учир нь энэ маргаантай асуудал.

Яагаад гэвэл манай намын хяналтын хороо зургаан жилээр томилогдчих ёстой боловч одоо ажиллаж байгаа хороо 12 жил болж байгаа. Тэр хорооны гаргасан шийдвэрийг намын даргын хувьд дүрмийн бус гэж үзэж байна. Дараагийн хурлаар дүрмийн хороо, сонгуулийн хороогоо шинэчлэхгүй бол дэндүү удсан байна." гэх тайлбар хийлээ.

Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулахыг дэмжсэн гишүүдийн нэрс

Р.Амаржаргал
Ж.Батзандан
Х.Баттулга
Д.Батцогт
Р.Бурмаа
М.Зоригт
Б.Наранхүү
Л.Эрдэнэчимэг

Санал хураалтад оролцоогүй гишүүдийн нэрс

Д.Арвин
Г.Баярсайхан
М.Батчимэг
Д.Ганбат
Д.Ганхуяг
С.Одонтуяа
С.Эрдэнэ нар байгаа юм.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: TODAY.mn

Шинэ мэдээ
Их уншсан