Монголчуудын брэнд хэрэглээ дэлхийг гайхуулж байна

Гуравхан сая хүн амтай, эдийн засгийн байдал төдий л сайнгүй гэгддэг ч Монгол Улс гайхалтай брэндлэг хэрэглээтэй гэдгээрээ зарим улсуудын гайхашралыг төрүүлдэг. Гудамжаар нь “Хаймер”, “Бенз” машинууд хөлхөлдөж, дэлхийн хамгийн сүүлийн үеийн гар утас дунд сургуулийн хүүхдүүд, төлбөр өндөр хэмээн эсэргүүцлийн жагсаал хийдэг оюутнуудынх нь ердийн хэрэглээ болсон байдаг. Цалин бага гэж байнга гомдоллодог төрийн байгууллагын ажилтнууд нь ч хамгийн үнэтэй цаг зүүж, хамгийн үнэтэй машин унадаг нь гадаадынхан бүү хэл монголчуудын өөрсдийнх нь гайхашралыг татмаар. Дэлхийн том брэндүүд ч Монголд салбараа хэдийнэ нээсэн. Хамгийн өндөр үнэтэй “LV” Бээжин дэх салбарынхаа хэрэглэгчдийг судлахад Монголчууд дийлэнх байсан учраас Монголд салбараа нээх болсон гэсэн явган яриа байдаг. Тэгвэл Монголын брэндлэг хэрэглээний талаар “ASSOCIATED PRESS” агентлагийн  Грейс Браун ийнхүү мэдээлсэн байна. Түүний мэдээллийг уншина уу.

Монголын уул уурхай огцом өсөх таамаглал хэрэглээний брэндүүдийг урхидсаар

 “Оюу Толгойн зэс алтны уурхайгаас үүдсэн эдийн засгийн өсөлтийг дагаад Монгол улсад салбараа нээсэн Пицца Хат-аас Порш хүртэл олон улсын франчайзын компаниудын эгнээнд Бургер Кинг нэгджээ.

Хятад болон Орос хоёр их гүрний хооронд хавчуулагдсан,олон жилийн туршид уул уурхай болон мал аж ахуйгаас хамааралтай байсаар ирсэн Монгол Улсад МакДональдс, Старбакс байхгүй. Гэхдээ гадаадын түргэн хоол хийгээд бусад олон брэндүүдийн огцом урсгал Монгол руу цутгаж эхэлжээ. 2013 онд КFC, өнгөрсөн жил Пицца Хат, одоо харин дэлхийн хоёр дахь том бургерийн сүлжээ нээгдээд байна.

Гурван  сая хүн амтай Монгол Улсын эдийн засаг энэ жилийн эхний хагаст ердөө 3 орчим хувиар нэмэгдсэн ч брэндүүдийн сонирхлыг татсаар. Татвар хийгээд нөөц ашигласны татвар гацаанд орж нилээд хэдэн жилийг үдсэн ч энэ оны тавдугаар сард Засгийн газар болон уул уурхайн томоохон компани болох “Рио Тинто” 5,4 тэрбум долларын өртөг бүхий Оюу Толгойн уурхайн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн юм.

Монголын Бизнесийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Жим Двайер “Орж ирэх хамгийн тохиромжтой хугацаа”  гэжээ.

Монголын нийслэл Улаанбаатар хотын Чингисийн талбайн захад тансаг зэрэглэлийн Луи Вуиттон, Эрменежилдо Зена зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүд хэдийнэ өөрийн салбар дэлгүүрүүдээ нээжээ. Дэлгүүрүүд нь ихэвчлэн хүнгүй хоосон байх хэдий ч ашиг орлоготой өдрүүд эхэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Вольксваген, BMW зэрэг олон улсын автомашины брэндүүд ч гэсэн Монголд хэдийнэ салбараа нээжээ. Порш л гэхэд энэ оны хоёрдугаар сард showroom-аа нээж 70-300 мянган ам.долларын үнэтэй загваруудаа дэлгэжээ.

Поршийн Монгол дахь салбар хариуцсан Жейсон Бруум одоогоор 30 үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлж байгаа талаар ярьжээ.

Эх сурвалж:“ASSOCIATED PRESS” агентлаг. Грейс Браун

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан