Г.Нямдорж телевизийн сэтгүүлч эмэгтэйн нөхрийг барьцаалж байгаад үйлдэл дээрээ саатуулагджээ

"Мунзуй" хочит Г.Нямдоржийг өчигдөр УМБГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн баривчилсан талаар эх сурвалж мэдээллээ. Түүнийг Баянгол дүүргийн нутаг дэвсгэр, гуравдугаар хороололд байрладаг "Rich Hill" зочид буудалд бусдыг барьцаалан мөнгө нэхэн, дээрэмдэж байхад нь үйлдэл дээр нь баривчилсан аж.

 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр нэгэн телевизийн сэтгүүлч эмэгтэй А-гийн нөхөр Т гэх иргэнийг "Rich Hill" зочид буудалд 10 хоногийн турш хорьж, нохойгоор уруулахыг завдаж, хоёр сая орчим юань шилжүүлэн авсан байжээ.

Энэ тухай мэдээллийг барьцаалагдсан иргэн Т-ийн эхнэр  А  гомдол гаргаснаар түүнийг үйлдэл дээр нь саатуулан шалгаж байна.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ