Б.Батзаяаг баривчлагдсаны дараа Х.Баттулга юу хэлэв

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батзаяаг хоёр хоногийн өмнө буюу өнгөрсөн баасан гаригийн  орой гэрээс нь баривчилсан нь олны анхаарал татаж буй. Үүнээс үүдэн түүний буруугүй талаар эрх мэдэл бүхий хүн удахгүй баримт дэлгэнэ гэсэн "шум" шил дарж, олон нийт төвөггүйхэн “Женко”-гийн хэмээх УИХ-ын гишүүн Х.Баттулга мэдээлэл хийх нь гэсэн таамаг дэгдээсэн билээ. Энэ таамаглалын дагуу өнөөдөр 15:00 цагт Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нар Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэхүү хурлаар Л.Эрдэнэчимэг “Тавантолгойг ашиглах тогтоолын төслийг өнөөдөр 40 гишүүн өргөн барих гэж байгаа” гэсэн мэдээлэл дуулгав. УИХ-ын гишүүн Х.Баттулга ч гэсэн энэхүү баривчилгаа Тавантолгойн асуудалтай холбоотой гэж мэдэгдээд “Тавантолгойг  тойрсон зохион байгуулалттай асуудлууд хөврөх байх.  Нарийн царигтай холбоотой асуудлаар улс төрийн бүлэглэлүүдийн эрх мэдлийн төлөө тэмцэл өрнөж байна” гэв.

Мөн тэрээр “Х.Баттулга “Батзаяаг цагдаагийнхан барьсан. Тэд мэдээлэл хийх биз” гэлээ. Харин цагдаагийн байгууллагын зүгээс “Б.Батзаяаг тодорхой үндэслэлийн дагуу Эрүүгийн хуулийн 148.4-р зүйл заалтын дагуу баривчилсан. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явагдаж байгаа тул дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн "жижүүр"-ийн товч мэдээллийг өгөөд байгаа юм.

УИХ-ын гишүүн Х.Баттулга мөн "2010 оны зургадугаар сард Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогыг баталснаас хойш л тэмцэл үргэлжилж байгаа. Баялгийг хэн барьж байх вэ, эрх мэдлийг хэн атгах вэ гэсэн тэмцэл л явж байна шүү дээ" гэсэн үг унагасан. Харин "Чингис бондоос 260 гаруй сая ам.доллар зарцуулсан ч төмөр замд юу ч хийгээгүй гэх?" гэсэн асуултад "Тэр үед А.Гансүх сайдаар ажиллаж байсан" гээд "Тухайн үед ажиллаж байсан хүмүүсээс нь асуух хэрэгтэй. Төрөөс баримтлах бодлогыг УИХ баталсан. Би бодлогын дагуу ажилласан. Би мөнгө өгөөгүй" гэв. Тэрээр "Б.Батзаяа бол зарчимтай хүн. А.Гансүх бол хуульч хүн. Хуулиа мөрдөнө. Миний хувьд бол ийм зарчимтай хүмүүсээс янз бүрийн юм гарахгүй болов уу гэж бодож байна. Мөрдөн байцаалтын шатанд юм ярьчихаар нөгөө хүмүүсээ ороочих болов уу гэж бодож байна" гэсэн товч хариулт өгөв. 

Ийнхүү Х.Баттулгын өөрийнх нь хэлснээр Тавантолгой, төмөр замтай холбоотой асуудлууд мөн түүний тодотгон хэлснээр эрх мэдлийн төлөөх тэмцэл үргэлжлэх бололтой. 

Ж.Дуяа

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан