Ё.Лхагвасүрэн: БНХАУ-д хар тамхины хэрэгт зургаан хүн холбогдсон

БНХАУ-д он гарсаар зургаан хүн хар тамхины гэмт хэрэгт холбогдон саатуулагджээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс зарим зүйлийг тодруулахад “ Монгол Улсын зарим иргэн хууль эрхзүйн мэдлэггүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхээр завдсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдоод байна.Он гарсаар эхний таван сарын байдлаар зургаан иргэн энэ төрлийн хэрэгт холбогдсон. Нэг нь 15 жилийн хорих ял авч, бусдынх нь мөрдөн байцаалт үргэлжилж байна.Өнгөрсөн онд гэхэд 37 иргэн холбогдон шалгагдсанаас 19-25 насны 14, 36-аас дээш насны таван иргэн байна.Ер нь эцэг эхчүүд үр хүүхдээ залуучуудаа БНХАУ-д зорчих үед гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, ялангуяа санаатайгаар хар тамхи мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, тээвэрлэх, зарж борлуулах, олж авах, хадгалах гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, анхааруулах хэрэгтэй” гэв.

Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт оноох хариуцлага маш өндөр. Ялангуяа, БНХАУ-д цаазаар авах хүртэл ялтай. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс залуус сэрэмжтэй байхыг анхааруулъя.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан