Ерөнхий хэлэлцээрт түлхэц болох санамж бичигт гарын үсэг зурав

 

 

БНХАУ, Монгол Улсын Засгийн газраас хамтран зохион байгуулсан “Монгол-Хятадын анхдугаар Экспо” олон улсын үзэсгэлэн, хурал 2015 оны аравдугаар сарын сүүлчээр Хөх хотод “Талын замын болон торгоны замыг холбож, хамтын ажиллагааны коридорыг хөгжүүлье” уриан дор болж өнгөрлөө. 
Энэ нь Хятад, Монгол болон зүүн хойд Азийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн солилцооны нэгэн чухал индэр болж, Хятад, Монголын харилцааг өндөр түвшинд хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж хоёр орны удирдлагууд үзэж Хятадын “Нэг бүс-нэг зам” -ыг Монголын “Талын зам” хөгжлийн стратегийн бодлоготой холбож, Монгол Улстай бүх салбарын хамтын ажиллагааг ахиулж, хоёр орны ард түмэнд хөгжил дэвшил авчрах болно гэж үзэж байна. 
Энэ үзэсгэлэн, хурлын үеэр Монгол Улсын ЭХЯ-ны харьяа Эрчим хүчний хөгжлийн төв ТӨААТҮГ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрчим хүчний бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын (групп) ХХК-ийн хооронд Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулж ЭХЯ-ны харьяа Эрчим хүчний хөгжлийн төвийг төлөөлж, захирал Я.Пүрэвжав, Эрчим хүчний бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын (групп)-ыг төлөөлж, ерөнхийлөгч Чин Шоуфин нар гарын үсэг зурлаа. 
Санамж бичгийн зорилго нь Монгол Улс, БНХАУ-ын хооронд байгуулсан “Эрчим хүчний стратегийн хамтын ажиллагааны Санамж бичиг”-ийг үндэслэн “Нэг бүс-нэг зам” хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхийн тулд хоёр улсын хооронд харилцан эрчим хүч худалдах, худалдан авах харилцааг өргөжүүлэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгаан станц, шинэ төрлийн эрчим хүчний төслүүдэд Өвөр Монголын Эрчим хүчний бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын (групп) ХХК-ийн эзэмшдэг тусгай зөвшөөрлийн хүрээнд Монгол Улсын холбогдох хууль, эрх зүйн баримт бичгийн дагуу хамтран хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийж гүйцэтгэхэд орших юм.
Санамж бичгийн хүрээнд талууд бүтээн байгуулалтад хөрөнгө оруулах, ерөнхий гүйцэтгэгчээр ажиллах, төсөл хөтөлбөр боловсруула, туслан гүйцэтгэгцээр оролцох гэх мэт өргөн хүрээнд хамтран ажиллах юм. 
Санамж бичигт гарын үсэг зурахад монголын талаас Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар, ЭХЯ-ны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг, Сэргээгдэх эрчим хүчний Үндэсний төвийн захирал Б.Алтангэрэл, хятадын талаас Эрчим хүчний бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын (групп) ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга Ли Данши, тус компаний гүйцэтгэх захирал Хон Шюмин, Хөгжил, төлөвлөлтийн газрын захирал Ван Юинхэ, тус компаний Монгол дахь төлөөлөгч Ли Вензон нар байлцав. 
Ийнхүү Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хооронд байгуулах “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах Ерөнхий хэлэлцээр”-т тусгагдах хэдэх хэдэн томоохон асуудлыг шийдвэрлэх Санамж бичиг байгуулагдлаа.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан