Гэртээ бэлэн мөнгөний АТМ хүн

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны тоглогч Дешон Стивенсон өөрийн гэртээ АТМ машин байрлуулжээ. Энэ төхөөрөмж “Бруклин Нэтс” багийн тоглогчийн гэрт гал тогооны өрөөнд тостерын хажууд байршив. АТМ байрлуулахад 31 настай тамирчин эр 3.5 мянган долларын хөлс төлсөн аж.

 

Энэ цагаас хойш түүний найз нөхөд хот руу явахаасаа өмнө энэ машинаас бэлэн мөнгө гаргаж авах боломжтой болсныг Стивенсон өгүүлэв. Гэхдээ тамирчин эр буяны үйл хийх бодолгүй байна. Төлбөр, тооцоо хийх болгонд түүний мөнгөний машин 4.5 долларын хураамж авах аж.

 

Мөн гэртээ бэлэн мөнгөний машин байрлуулах санааг телевизийн од Роб Дердекээс авсан болохоо Стивенсон ярьжээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан