Д.Батбаяр: Оффшор данснуудаас Монгол руу мөнгө орж байсан болохоос Монголоос мөнгө гарч байгаагүй

УИХ-ын гишүүн асан, Кёкүшюзан Д.Батбаяр өнөөдөр нэр холбогдоод буй оффшор компанийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр  “Оффшор данстай холбогдсон 49 иргэн Монголд байна. Энэ дунд Кёкүшюзан Д.Батбаяр миний бие багтсан байгаа.

 

Би өмнө нь албан ёсоор та бүхэнд хэлж байсан. Арлын Япон оронд надад дөрөв, таван данс бий. Гэхдээ энэ данс бол 20 орчим жилийн өмнө барилдаж байхдаа нээсэн данс юм.Энэ данснуудаас Монгол руу мөнгө орж байсан болохоос Монголоос мөнгө гарч байгаагүй.Миний үеийн нөхдүүд орон дотроо хэвтэж байхад би үүрийн дөрвөн цагт босоод барилдаж, бэлтгэл хийж, эх орныхоо нэрийг гаргаж, араасаа олон сайхан бөхчүүдийг дагуулж хөдөлмөрлөсний үр дүнд цалингаа авдаг байсан данс юм.Сая АТГ, Тагнуулын Ерөнхий Газар, ЦЕГ зэрэг бүхий л шалгах ёстой газар шалгууллаа. АТГ-аас надад хариу ирсэн. Энэ хариунд Кёкүшюзан Д.Батбаяр хамааралгүй юм байна. Энд нэр холбогдсон Даваагийн Батбаяр гэдэг нь өөр хүн юм байна гэсэн. ТЕГ-аас намайг Эрүүгийн Цагдаагийн Газарт ханд гэсэн. Тэгээд Эрүүгийн Цагдаагийн Газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас шалгуулсан. Хариу нь энд байна. Цагдаагаас ирсэн бичигт оффшор компаниудыг надад хамааралгүй болохыг олж тогтоосон гэсэн байна. Та бүхэнд албан ёсоор мэдэгдэхэд ийм андуурал бас гардаг юм байна шүү” гэв.

Д.Батбаяр: Н.Цэвэгням зодог тайлах ёслол дээр очиж барилдана

Энэ үеэр Кёкүшүзан Д.Батбаяраас дараах зүйлийг тодрууллаа.

 

-Та энэ сонгуульд нэр дэвших үү?

-Энэ мэдээлэл сонгууль болон нэр дэвшихтэй ямар нэгэн холбоо байхгүй.Би нэр дэвшихээ АН-д илэрхийлсэн байгаа. АН-ын үндэсний зөвлөх хороо энэ сарын 27-нд хуралдаж шийднэ.

 

-АН-аас Оффшор данстай хүмүүсээ дэвшүүлэхгүй гэж байгаа. Та энд ямар байр суурьтай байна вэ?
-Сүүлийн үед цахим хуудсаар ийм мэдээлэл гарч байгаа. АН оффшор данстай хүмүүсээ нэр дэвшүүлэхгүй. Энэ дундаа Баярцогт, Кёкүшүзан Д.Батбаяр хоёрыг  нэр дэвшүүлэхгүй гэсэн асуудал явж байгаа. Би нэр дэвшихдээ гол биш Кёкүшүзан Д.Батбаяр хүн ийм данс байдаггүй шүү гэдгийг мэдэгдэх гэж шалгуулсан юм.

 

-Оффшор данстай гээд байгаа Даваа Батбаяр гэдэг хүн ил гаргах боломж байгаа юу?

- Даваа Батбаяр хүнийг шалгаж байгаа юм байна лээ. Иймээс энэ хүний асуудлыг ил болох хууль зүйн үндэс байхгүй.

 

-Энэ сарын 29-нд Н.Цэвэгнямын зодог тайлах ёслол болно. Энэ ёслолд таныг дэвжээн дээр гарч барилдана гэж яригдаж байгаа. Энэ тодруулахгүй юу?

-Оффшор данстай иргэдийг  гадагшаа гаргахгүй гэж яригдаж байгаа. Иймээс би шалгуулж үнэн зөвийг олсон юм. Би зодог тайлаад арван жил болж байгаа. Н.Цэвэгням  маань хамгийн сүүлд Кёкүшүзан Д.Батбаяр нартай барилдана гэсэн хүсэлтийг Сумогийн холбоонд хүсэлт гаргасан байна лээ. Иймээс зодог тайлах ёслол дээр  очиж барилдана.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан