Ан болоод з.Энхболд атг-ын даргыг томилуулалгүй хууль зөрчлөө

Эрх баригч АН-ынхан Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигчийг хуульд заасан хугацаанд нь багтаан хэлэлцэхгүй хойшлуулсаар байгаад хаврын чуулганыг завсарлууллаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АТГ-ын даргад цагдаагийн хурандаа Х.Энхжаргалыг томилуулах саналаа тавдугаар сарын 4-нд УИХ-д хүргүүлсэн.

 

Хуульд зааснаар АТГ-ын даргад томилох хүний нэрийг УИХ-д өргөн мэдүүлсэн бол холбогдох Байнгын хороогоор долоо хоногт багтаан хэлэлцэх ёстой. Гэвч хорь гаруй хоногийн өнгөрч АТГ-ын даргын суудал эзэнгүй байсаар.

 

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-ны өдөр УИХ-ын хаврын чуулганаар АТГ-ын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг үүрэг ажлаас нь чөлөөлсөн. Түүнээс хойш хуулийн хугацаанд даргыг нь томилж чадахгүй “гацаасан” байдалтай өдийг хүрлээ. Уг нь хуулиндаа бол 14 хоногийн хугацаанд томилох ёстой. Гэтэл АН-ын эрх баригчид хуулийг гууль болгож, хуулиа дагаж мөрдөж, хуулиндаа захирагдаж чадахгүй өөрсдөдөө ашигтай байдлаар завсарлага авч өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн даргыг нь хүлээн зөвшөөрөхгүй, томилуулсангүй. Энэ нь одоо гэмт хэрэг нь илрэхээ дөхөн сандраад байгаа “Шороочдын нам”-ын тэргүүн Х.Баттулга түүнийг дэмжигч З.Энхболд нарт л ашигтай хэрэг. УИХ-ын сонгуульд АТГ-ын даргагүй оролцох далд санааг агуулсан байхыг ч үгүйсгэх арга алга.

 

Ингэсээр зургадугаар сарын 23 хүртэл УИХ-ын чуулганыг түр завсарлууллаа. Чуулганаар АТГ-ын даргыг томилох асуудлыг хэлэлцэх болов уу гэсэн хүлээлт ийнхүү талаар болов.

 

Одоо үүнийхээ бурууг нэг нэгэндээ чихэж сууна. Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Ганбат нь АН-ынхаа бүлэг улмаар УИХ-ын даргад бурууг өгч байгаа бол УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатарын хувьд эсрэгээр Хууль зүйн байнгын хороо асуудлыг хэлэлцээд цааш явуулж болох байсан юм ярьж сууна.

 

Ингэж л төрийн ажлыг гацаадаг аргатай болоод байгаа юм АН-ынхан болоод З.Энхболд дарга нь. Энэ асуудлаар гэхэд АН-ын бүлгийн гишүүн Х.Тэмүүжингээс эхлүүлээд УИХ дахь МАН-ын бүлгийнхэн яаралтай хэлэлцэж АТГ-ын даргыг томилохыг олон дахин сануулж ирсэн. Эцэст нь энэ удаа хэлэлцүүлэлгүй байж чадлаа.

 

Ер нь АН-ын дарга болоод зарим фракцууд, тэдгээрийн боссуудад таалагдахгүй л бол хууль зөрчөөд ч хамаагүй асуудлыг гацаадаг явдал АТГ-ын даргыг томилох асуудал дээр ийнхүү давтагдлаа.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: gereg.mn

Шинэ мэдээ
Их уншсан