АВЛИГАТАЙ ТЭМЦЭЖ 1400 ЦАГДААГ ХАЛЖЭЭ

Колумбын Цагдаагийн газрын удирдлага авлигатай тэмцэх зорилгоор өнгөрсөн 80 хоногийн хугацаанд цагдаагийн 1400 гаруй албан хаагчийг ажлаас нь халсан байна. Энэ тухай тус улсын хууль сахиулах байгууллагын томоохон албан тушаалтан мэдэгдлээ Генерал Хорхе Эрнандо Ньето өнгөрсөн хоёрдугаар сард 180 мянга орчим албан хаагчтай Колумбын Үндэсний цагдаагийн газрын дарга болсноос хойш өдөрт 18 орчим ажилтныг халж байгаа аж. Тэрбээр авлигатай тэмцэх зорилгоор тэднийг ажлаас нь халсан гэж мэдэгджээ. Үндэсний цагдаагийн хүчний томоохон албан тушаалтнууд биеэ үнэлэгчдийн сүлжээтэй холбогдсон талаар шуугиан дэгдээд байгаа энэ үед тус байгууллага олон нийтийн дунд нэр хүндээ сэргээхийг оролдож байгаа юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан