С.ДЭМБЭРЭЛ ГИШҮҮН “БОСОО ГАНБАА”-Д МЭХИЙН ЁСЛОВ

 УИХ-д өөрийн гэсэн өнгөтэй, тодотголтой гишүүд бий. С.Ганбаатар гишүүний хувьд анх удаа УИХ-д суусан бөгөөд “Үйлдвэрчний” гэх овогоороо ард түмэнд хүндлэгдсэн. Тэрбээр УИХ-ын чуулганы танхимд ард түмнээ хүндэлж босож үг хэлдэг. Тиймээс ч “Босоо Ганбаа” нэртэй болоод амжсан билээ. Тэгвэл С.Дэмбэрэл гишүүний хувьд Худалдаа аж үйлдвэрийн танхимыг олон жил удирдаж ирсэн эдийн засагч нэгэн. Тэрбээр мөн адил УИХ-д анх удаа сууж, дөрвөн жилийг ардаа үдэж буй. УИХ-ын 2016 оны сонгууль болох гээд хүн бүр л гишгих газраа олж ядан байхад мань хоёр гишүүн ийнхүү маазарсан шиг ээ инээлдэн зогсоно. “Юм л бол хойд талын хар овоогой” гэдэг шиг УИХ-ын гишүүн гэхээр л муу муухай нь бүрдсэн амьтад гэж ард түмэн хардаг. Тэгвэл “Босоо Ганбаа”-гийнхаа өмнө мэхийн ёсолсон С.Дэмбэрэл гишүүн ямар харагдаж байна даа.

 

С.МАРАЛ

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ