Улстөрийн увайгүй үйлдлийг гаднын хэвлэл ингэж дүрсэлжээ

"Шинэ Азийн суваг” хэмээх Ази тивийн томоохон хэвлэл Монголын улстөрийн үнэн төрхийг илчиллээ. Тус хэвлэлд "Монголын Сонгуулийн хуульд хоёр морины уралдааны замаас жижиг намуудыг цэвэрлэх зорилготой шинэ өөрчлөлт журам оржээ” хэмээх гарчигтай нийтлэл тавигджээ. Тодруулбал, хоёр морь нь МАН, АН аж. Тэд хамтарч байгаад өөрсдийн замаас жижиг намуудыг зайлуулахын тулд Сонгуулийн тухай хуульд шинэ нэмэлт өөрчлөлт оруулсан нь энэ аж. Өнгөрсөн үйл явдлуудаас харахад АН, МАН хамтарч байгаад бие даан нэр дэвшигчид болон жижиг намуудыг Сонгуулийн хуулиар шахан зайлуулж, МАНАН-гаа үүрд тогтоохоор ажилласан.

 

Тэгвэл гаднын хэвлэлд энэхүү бусармаг үйл ажиллагааг ингэж бичжээ. "Ирэх сард парламентын санал хураалт болох гэж байхад наана нь гэнэт сонгуулийн хуулийг жижиг намуудад халтай байдлаар өөрчилсөн нь Монгол Улсад коммунизмыг халснаас хойш ардчилал хэр зэрэг хөгжсөний бодит илэрхийлэл” хэмээжээ. Цааш нь, гуравхан сая хүн амтай энэ алс нутаг Ардчиллын баян бүрдийг цогцлоож байсан Чингис хааны төрсөн газар гэдгээрээ илүү танигдсан. ОХУ, Хятад хоёр их гүрний дунд орших Монгол Улс нэг намын тогтолцоогоор олон жил явсан. 1990 онд тайван хувьсгал явагдаж Монголын улстөрийн орчин өөрчлөгдсөнөөс хойш байгалийн баялагт нь гаднын хөрөнгө оруулагчид нүдээ унагах болсон. Гэвч 2012 оноос хойш Монгол Улсын эдийн засаг хурдацтайгаар буурч эхэлсэн. Тиймээс Засгийн газар Рио Тинто мэтийн олон улсын томоохон уул уурхайн компаниудад буулт хийж, удаан үргэлжилсэн маргаандаа цэг тавьсан. Урьдчилсан таамгаар, уул уурхайн уналт, эдийн засгийн хямрал эрх баригчид Ардчилсан намд ирэх сонгуулиар уналт болж очих магадлалтай байна” гэжээ. Өөрөөр хэлбэл, Зургадугаар сарын 29-нд энэ бүх уналт, хямралын төлөөсөө эрх баригчид төлөх бололтой хэмээв. Түүнчлэн эсрэгээрээ энэ байдал нь сөрөг хүчин МАН-д давуу тал болох эсэх нь тодорхойгүй байна.

 

Учир нь МАН саяхан сонгуулийг хоёроос олон морины уралдаан болгох ардчиллын мөн чанараас ухарч, өөрсдийн суурь үзэл санаагаа өөрчилсөн хэмээв. Энэ сарын 5-нд МАНАН-гийнхан намын жагсаалтын 28-ыг хүчингүй болгох шийдвэр гаргасан. Үүний дараа ИЗНН-ын дарга С.Оюуны "Харамсалтай нь, эрх баригчдын баталсан энэ шийдвэр улстөрийн хоёр том хүчин бусад жижиг намуудаа дахиад өөртөө хүчээр нэгтгэх ухарсан алхам боллоо” хэмээх үгийг гаднын хэвлэл онцолжээ. Үндсэн хуулийн цэц гишүүд УИХ-д орж ирэхдээ бүгдээрээ сонгогчдын шууд саналаар сонгогдох учиртай. Түүнээс биш намын жагсаалтаар орж ирдэг байж болохгүй гэж хэлсэн. "Энэ шийдвэр хилийн чанадад амьдарч буй 150 мянга орчим Монголчуудыг саналаа өгөх боломжгүй болгож байна” хэмээн мөн тэмдэглэсэн байна. Тиймээс ардчиллыг дэмжигчид /Монголын/ эрх баригчдын сүүлд хийсэн энэ нэмэлт өөрчлөлтөд ихэд эмзэглэж байна. Түүнчлэн "Сонгууль дөхсөн энэ үед сонгуулийн хуулийг ингэж өөрчилж байгаа нь хаана ч байхгүй муу жишээ боллоо” хэмээн сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан эрх баригчдын шийдвэрийг дүрслэв.

 

 

ХҮНД ЦАГ ҮЕ буюу МАНАН хэмээх нийгмийн цаг агаар

 

 

Товчхондоо, гуравхан сая хүн амтай Монгол Улс хөгжихгүй, иргэд нь ядуу зүдүү амьдарч байгаагийн учир шалтгаан нь МАНАН хэмээх хоёр нам хамтарч ардчилал, шударга ёсыг уландаа гишгэлж, ээлжлэн төр барих хугацаандаа нэг нь дөрвөн алхам урагш гишгэлээ гэхэд нөгөөх нь түүнийнхээ амжилтыг үгүйсгэхийн тулд гурван алхам ухарсны дараа дахин урагш дөрвөн алхам хийх гэдгээс үүдэлтэй гэдгийг хэлэв. Нөгөө дээшээ гарах гэснээ татаж унагадаг тамын тогооны үлгэр аятай АН, МАН арцалдан тэмцэлддэг байх нь. Гэхдээ МАНАН аль хэдийнэ өндөрлөгт хүрсэн бөгөөд тогоон дотроос гарах гэсэн бусад жижиг намууд болон ард түмэн, тэдний төлөөлөл болсон бие даагчдыг сонгуулийн тухай хууль мэтээр хамтран доош нь "жадалж” байна. Үүнээс болоод 3-хан сая хүн амтай Монгол Улсын иргэд хүн шиг амьдарч, эх орон нь улс шиг хөгжиж чадахгүй байна. Гэхдээ бидний зовлон ядуусаа тэжээж чадахгүй байгаад бус баячууд нь ханаж цадахгүйд байгаа юм. Эрх үүрэг нэг юмны хоёр тал гэдэг шиг. Хийнэ бүтээнэ гэж гарч ирж ямбыг нь эдэлсэн бол ялыг нь ч бас давхар үүрүүлдэг болмоор байна. Ямбаа эдэлчихээд ялаа үүрэх дургүй эрх баригчид хэдий болтол хийсэн бүтээсэн зүйлгүй хариуцлагаас мултрах ёстой вэ.

 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: undesten.mn

Шинэ мэдээ
Их уншсан