“Т.Бадамжунайн будлианыг шалгах цөстэй аавын хүү алга уу”

...Т.Бадамжунайн тухай элдэв хардлага, хэл ам хэвлэлийн шарласан хуудсаар дүүрчээ. Мөн илгараагүй будлиантай асуудал ч цөөнгүй. 2012 оны УИХ- ын сонгуулийн өмнөхөн Хятадын төрийн өмчит “Ротн Роул” хэмээх компанийг Монголд хөнгөлөлттэй үнээр 8400 бага оврын трактор нийлүүлэх тендерийн ялагчаар тодруулсан байлаа....

 

 

... Сураг сонсохнээ, өнөөх тендерийн шалгаруулалтын журамд “Тендерт орох компани нь Хятадын Элчин сайдын яамнаас зөвшөөрлийн бичигтэй байна” гэсэн байжээ.

...Мөн түүний Булган аймагт байгуулсан гэх “Хангай гурил” компанийн санхүүгийн үүх түүх ихээхэн сонирхол татаж байгаа. Атрын III аян гээд сүртэй юм болов шүү дээ, мань эрийг сайдхийж байхад. Энэ аянд Хятадын хөнгөлөлттэй зээл орж ирж байлаа.

Хашир үүн дээр хэсэг нөхдийн хамт хөөрхөн тоглов. Улаан буудайн хадгалалт хариуцсан нөхөд нь 20 мянган тонн буудайгаа муутгаж, улсад их хэмжээний хохирол учруулав. Хэн ч хариуцлага хүлээсэнгүй.

...Энэ бүхнийг нэг мөр шалгаж, буруу зөрүүг хуулийн дагуу тогтоож өгөх хяналтын байгууллагууд хамарсалтай нь амаа үдүүлж, хөлөө дөнгөлүүлсэн мэт сууж байна. Т.Бадамжунайн будлианы талаар хэлж, шалгах цөстэй аавын хүү, ээжийн охид алга гэж үү.

 

/ Эх сурвалж: bolod.mn,  “Үндэсниймэдээ” сонин. 2013-6-06. Б.Отгонбаяр “Т.Бадамжунайн будлианыг шалгах цөстэй аавын хүү алга уу” /

 

Т.Бадамжунайн талаар зөвхөн энэ ч биш нэлээд хэдэн жилийн өмнөөс асуудалтай мэдээ, нийтлэлүүдмөн ч олон гарч байлаа.

                           

...Хадгаламж банкны 14.2 тэрбум. Энэ мөнгөн дүнг сонсоод хүмүүс Ц.Чимэдцэрэн ганцаараа ашиглаагүй байхаа хэмээн уулга алдаж байсан. Хэргийн тухай  ярьж, шалгах эхлэх үед УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунай, Д.Занданшатар нарын нэр холбогдож эхэлсэн...

 

...Хэргээс мултарлаа шүү хэмээн сэтгэл амасхийж байгаа бол Т.Бадамжунай, Д.Занданшатар нар тийм чамар байх болоогү й бололтой. Хамгийн эгзэгтэй бөгөөд олны анхаарал татаж байгаа зүйл бол тэдэнтэйхолбоотой ноцтой баримт байдаг аж. Одоохондоо дэлгэгдээгүй байгаа энэ баримт удахгүй дэлгэгдэхгэнэ...

 

/ Эх сурвалж: goomongol.mn  2009-02-12. “14 тэрбумыг Б.Чимэдцэрэн ганцаараа ашиглаагүй гэнэ шүү” /

 

 

... 2011 оны есдүгээр сарын 12-ны өдөр нэгэн /тэр нэрээ сонинд бичихийг хүссэнгүй/ иргэн Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн өргөдөлдөө  БТ/2011/01 дугаартай тендерийн будлианы талаар өгүүлсэн байв.Энэ нь Т.Бадамжунай сайдын нөмөр нөөлөг дор “Цагаан залаа агвет” ХХК-ийн захирал Б.Баттогтох гэгчийн үйлдсэн хууль бус үйдлийн тухай байжээ. Уг тендерээр тэд их хэмжэний мөнгө завшсан байх магадлалтай хэмээн  шалгуулахыг хүссэн нь зүйн хэрэг. Гэтэл АТГ-ын ахлах мөрдөн байцаагч, ахлах комиссар Г.Ганбаатар 2011 оны 10 дугаар сарын 3-нд ирүүлсэн  191 тоот  “хариу мэдэгдэх” хуудастаа ХХААХҮЯ нь “Цагаан залаа агвет” ХХК-ийн дансанд ямар нэгэн санхүүжилт хийгээгүй, Сангийн яамнаас 2011 оны есдүгээр сарын 23-ны өдөр 4/2859 тоот албан бичиг ХХААХҮЯ-нд хүргүүлж бүх тендерээс татгалзах санал үндэслэлээ холбогдох баримт бичиг, хуулийн дагуу тайлбарласан. Ямар нэгэн хохирол учруулсан нь тогтоогдсонгүй” гэсэн утгатай хариу өгсөнд зарим мэргэжлийн байгууллага, хүмүүс илт дургүйцэж байна. Тиймээс АТГ-т дахин ханджээ...

 

 ... БТ/2011/03 дугаар бүхий өөр нэг тендертэй холбоотой асуудлыг сөхөж тавьсан байна. Үүндээ “МонголУлсын Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн сайд Т.Бадамжунай нь “Цагаан залаа агвет” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч нарын авлигын нөлөөллөөр Монгол улсын Засгийн газрын 2011.06.22-ны өдрийн 192 дугаар тогтоолын 2.5-д “ Мал сүргийг халдварт болон паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга, угаалга, туулгалтад бүрэн хамруулах ажлыг 2011 онд багтаан гурван удаа нэгдсэн байдлаар зохион байгуулах” гэдэг  хууль бус заалт оруулжээ. Энэ нь их хэмжээний мөнгийг Засгийн газар, улсын төсвөөс хууль бусаар гаргуулан, “Цагаан залаа агвет” ХХК-аас 45702,5 литривермектинтэй дүйцэхүйц эмийг  нэг литрийг нь 58728 төгрөгөөр нийт 2.684.016.420 (хоёр тэрбум зургаан зуун наян дөрвөн сая арван зургаан мянга дөрвөн зуун хорин) төгрөгөөр худалдан авах гэрээг  2011 оны арваннэгдүгээр сарын 10-ны үед   ХХААХҮЯ болон  “Цагаан залаа агвет” ХХК-ийн хооронд байгуулан, ХХААХҮЯ нь “Цагаан залаа агвет” ХХК-д тийм хэмжээний мөнгө төлж, одоо  тус эмийг  аймаг орон нутгийн мал эмнэлгүүдэд хуваарилан хүргэж байна” гэжээ...

 

...Эдгээрээс эцсийн дүнд  сайд Т.Бадамжунай  нь албан тушаалаа урвуулан ашиглаж  “Цагаан залааагвет” ХХК-тай  хуйвалдан улсын төсвөөс 362645400 (гурван зуун жаран хоёр сая зургаан зуун дөчинтаван мянга дөрвөн зуун) төгрөг  завшсан  нь тодорхой байгаа аж...

 

/ Эх сурвалж: “Үндэсний мэдээ” сонин. 2012-04-27.  Б.Отгонбаяр  “Т.Бадамжунай сайд, Б.Баттогтохнарыг АТГ-т дахин шалгуулахаар болжээ” /

 

... -2000 онд МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан Л.Энэбиш агсан “Т.Бадамжунайг хэрхэвч намруу ойртуулж болохгүй хүн шүү. Ялангуяа хотын менежер болгож болохгүй” гэж хатуу эсэргүүцэж байсан ч дийлээгүй гэдэг.

 

- Т.Бадамжунай тэргүүтэй эрх мэдэлтнүүд Солонгосчуудад 330 мянган га газар зарсан гэх боловч эл асуудлыг хэн ч тоогоогүй өнгөрүүлсэн юм.

 

- Г.Алтан хатагтайгаас хүртэл Т.Бадамжунай авлига авч байсныг Г.Алтан хатагтайн экс нөхөрС.Жамъянсүрэн хэвлэлийнхэнд дэлгэж байв.

 

-Төрийн эзэмшилд байсан Лениний музей хэний мэдэлд байдаг нь тодорхой бус ч саяхнаас тус музей нь Т.Бадамжунайн мэдэлд байдаг гэх “бор шувуу” нисэв.

 

-Т.Бадамжунайд тариалангийн асар том газрууд бий. Гэхдээ буруу гарынх уу, зөв гарынх уу гэдэг бас л бүрхэг. Булган аймагт 2000 гаруй га тариалангийн талбайтай гэдэг. Харин Сэлэнгэ аймагт үүнээс ч илүү том тариалангийн талбайтай гэж байгаа.

 

-Хотын төвийн өнгөтэй өөдтэй газар бүхнийг овоо хэдэн төгрөг болгож халаасалж чадсан Т.Бадамжунай хариуцлага хүлээж, хэрэгт татагдах нь бүү хэл улам л тэнгэр өөд мацсаар байна.

 

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайг улсын төсвөөс 500 сая төгрөг завшсан хэргээр шалгаж эхэлсэн гэж байсан боловч өдгөө энэ асуулал таг чиг.

 

 /Эх сурвалж: Zindaa.mn 2013- 02-04. Ж.Ананд “УИХ-ын гишүүн асан Т.Бадамжунайн тухай 20 коммент” /

 

 

...Бадарчин явсан газар балагтай, батгана суусан газар баастай гэдэг шиг Бадамжунай байгаа газаравилга, хээл хахуулийн асуудал цэцэглэнэ гэхээс цэгцэрнэ гэж үгүй аж. Яамаар дүүрэн хамаатан садны холбоо үүсгэсэн. Тэд нар нь “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” хөнгөлөлттэй зээлд хамруулж өгнөгэж бараг сонин, телевизээр зар тавих нь халаг ил цагаандаа гарч байна. Зээл батлуулж өгөөд 10 хувийг нь авна. Цаашаа банкинд зуучилж өгнө гэж үнэ хөлс авдаг тийм л ажил өрнөдөг газар. Ихэнх зээл нь эргэн төлөгдөхгүй, эргэн төлсөн нэгнийх нь хөрөнгөөр хамаатнуудаараа дүүргэсэн яамаа өргөтгөөд л сууж байна.

 

/chuhal.mn “Бадарчин, Т.Бадамжунай хоёр явсан газар балагтай”/

                           

...Түүнийг хотын ерөнхий менежерийн албан тушаалд  М.Энхболд тавьсан гэдэг. Харин хариуд нь тэр Миеэгийн хүүд юу өгөө бол?  Мэдээж, түүнийг хотын төвийн аль өнгөтэй өөдтэй газрыг түүнтэй нийлэн худалдаж  дуусгасан гэсэн яриа байнга дагалдаж байдаг. Олны үг ортой. Ер нь улс төрд орох замаа тэрэндээс л эхэлж байсан. Олны танил бус эрхэм гэнэт л онцгойроод гараад ирнэ гэдэг юу л бол? Улс төрд ногоон гэрлээр орж ирэхэд асар их  мөнгө хэрэгтэй. Жунайг тэр их мөнгөнийхөө эх үүсвэрийг хотын төвийн өндөр зэрэглэлтэй газраас босгосон гэлцдэг. УИХ-ын гишүүн болсноор түүний улс төрийн зам улам бүр шулуудан хүчирхэгжсэн. Одоо түүнийг хэн ч зогсоож чадахаасаа өнгөрсөн дөг.

 

...Удаахь тохиолдол 2007 онд болсон Хадгаламж банкны алдарт 14 тэрбумын хэрэг. Энэ хэрэгт  нэр бүхий гишүүдийн хамтаар тэр хутгалдсан боловч бас л цэвэр мултарч гарсан. Түүний оронд Ц.Чимидцэрэн  тэдний хэргийг ганцаар хүлээн 14 жилийн ял сонссоноор өндөрлөсөн билээ. Мөн түүнийг Зоос банкны  дампууралд  ч холбоотой гэдэг. Гол нь Зоос банкинд Жунай тэргүүтэй баячуудын асар их хэмжээний мөнгө байдгаас болж Зоос банк төрийн банк болсон. Төрөөс мөнгө сааж тэрбумтан болсон тэрээр Солонгосын казинод өөрийн бус Монголын татвар төлөгчдийн мөнгөөр тоглоод асар ихийг алдсан байдаг. Тухайлбал, 2004 оны 11 дүгээр сарын 27-ноос 2007 оны 2 дугаар сарын 12-ны хооронд казинод тоглохдоо 97 сая гаруй төгрөгөө тавиад туучихсан гэдэг...

 

...Тэр жилээ эрүүгийн хуулийн 156 дугаар зүйл ангиар аавын хаалга татах дөхсөн. Учир юу гэвэл 10дугаар хороолол дахь спорт цогцолборын барилгыг Л.Оюундэлгэр, Н.Оюунчимэг нарт өгөхөөр тендерийн материалыг нь аваад намын нэрээр 450 сая төгрөгийг нь авсан байлаа. Гэвч мөнгөтэй зайтай Жунайг жирийн бизнесмен  эмэгтэй яаж ч дийлэх вэ дээ. Өөрөө хэрэгтэн болж шоронд ороод өнгөрсөн дөө, зайлуул. Энэ мэтчилэн түүнтэй холбоотой ямарч хэрэг замхардаг нь түүнийг ямархуу хүчтэй ар талтай аймшигтай хүн бэ гэдгийг тодорхой харуулж байна.

 

...Жунай Архангай аймгийн Засаг Даргын суудлыг 100 сая төгрөгөөр худалдан авч баярхсан байх юм. Уг нь Архангай аймгийн Засаг Даргын суудалд аймгийн Засаг дарга асан Ж.Нэргүй, Ё.Баатарбилэг нарөрсөлдсөн аж. Гэтэл  ХХААХҮ-ийн сайд 100 сая төгрөгийг тус аймгийн ХААН банкаар  Ж.Нэргүйд шилжүүлж  нэрээ татахыг санал болгосон байна.  Мэдээж ийм их мөнгө амлахаар Ж.Нэргүй ч нэрээтатаж, үнэ хүрсэн суудлаа чөлөөлж,  аймгийн Засаг даргын зөвлөх гэсэн албыг хаших болсон байна.

 

...Сүүлийн үед түүнийг Мэнэнгийн талыг солонгосчуудад зарсан гэсэн явган яриа яваад байгаа. Юутай ч, Дорнодын Мэнэнгийн  талд 27000 га газрыг Өмнөд Солонгосчуудад ногоо тариулахаар өгчээ.  Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржоос асуухад “Т.Бадамжунайгаас асуугаарай” гэж хариулсан байдаг. Тэгвэл солонгосчуудад Мэнэнгийн талыг бэлэглэсэн ч юм уу, эсвэл их хэмжээний мөнгөөр зарсан хүн нь Жунай болж таарлаа л даа. Энэ бас ортой байж мэдэх. Хангүг хүргэндээ тал засаад өгчихсэн байхыг хэн мэдлээ. Одоо байтлаа хотынхоо газрыг зарж дуусгасан шигээ Монгол орныг маань холын солонгосчуудад зарчих вий дээ. Атрын аянаас алт шүүрч гэнэ, төрийн ордны зүүнтээх хэвлэх үйлдвэрийн хувьчлалыг будлиантуулсан гэнэ, Америкчуудтай нийлээд казино байгуулах гэж байна гэнэ гээд түүнтэй холбоотой хэл ам үргэлжилсээр л байгаа. Сонгуулийнхаа бэлтгэл ажлыг хэдийнээ хийчихээд дараагийнхаа олзыг барих гээд гэтэж яваа арсланг зогсоох хүч одоо МАНАН байтугайд нь байхгүй болсны бодит жишээ энэ буюу.

 

/ Эх сурвалж: “Нийгмийн толь”. Ц.Жаргал “Гэтэж буй арслан буюу мангас Жунай”/

 

Энэ мэтчилэн сонины шарласан хуудас, телевиз, сайтын архив ухвал Т.Бадамжунайн талаарх нэлээдзузаан базаахгүй мэдээлэл гарч ирж байна.

 

T.Бадамжунай  улс төрд ороод арав гаруйхан жил болсон ч  өнөөгийн  улстөр, “бизнес”-ийн хүрээнд, олон нийтэд хэдийнэ танил болжээ. Түүнийг хотын фракцын нууц ноёнтон гэх нь бий. Нэр нь М.Энхболд боловч нэдэр дээрээ энэ фракцын тэргүүн нь Т.Бадамжунайг гэлцэх. Үүнийг батлах мэт мань эр МАН-ын хамгийн одоогийн удирдлагыг өөрийн гараар бүрдүүлээд ямар нэг албан тушаал хашилгүй чимээ аниргүй мэт суух болсон.  Мөн аль ч засагт тал алддаггүй ... гэдэг шиг Сү.Батболдыг намын дарга байхад санхүүг нь барьдаг Нарийн бичгийн дарга байсан. Гэвч өнөөдөр түүний унаган фракц МАН-ын “засаг” барих үед С.Баяр, Сү.Батболд нарыг хайр найргүй дэвсэлж, фракц, бүлгийнхнийг нь намын удирдлагаас гаргаж хаясан гэх яриа улс төрийн хүрээнд яригдсаар л байна.

 

Тэр бас содон онцлогтой. М.Энхболдын адилаар Улаанбаатар, тэр байтугай улсын газар нутгийн наймаатай нэр нь холбогдож яригдаж, бичигддэг ч мөн л М.Энхболд шиг ямар нэг байдлаар буруутдаггүй.

 

Гэхдээ түүний албан ёсны намтар их аятайхан. Архангай аймгийн Чулуут суманд 1956 онд төрсөн. Төмөр замын техникум, Техникийн их сургуулийг төгссөн, тээврийн инженер эдийн засагч  мэргэжилтэй,техникийн ухааны магистр цолтой эрхэм.

 

Т.Бадамжунай 1978-1985 онуудад Ачаа тээврийн удирдах газарт диспетчер, хэлтсийн дарга, 1985-1988онуудад  Авто тээврийн  тавдугаар баазад намын хорооны дарга, баазын орлогч дарга, 1988-1989 онд“Монгол дизель” комбинатын дарга, 1989-1996 онд Авто тээврийн газрын дарга, 1996 -2000 онуудад“Меркури” группын дэд ерөнхийлөгч, 2000-2004 онд Улаанбаатар хотын ерөнхий менежерийн албыг хашижбайсан юм.

 

Улмаар 2004 оноос өдгөө хүртэл  УИХ-ын гишүүн, 2008-2012 онд ХХААХҮ-ийн сайд байсан. Харин 2012 оноос хойш намдаа хүчин зүтгэх болсон. Иймэрхүү л намтартай эр. Харин нөгөө нэг намтар нь дээр хэлсэнчлэн базаахгүй явдлаар арвин байх ажээ.

 

Өөрөөр хэлбэл, олны танил, нэртэй төртэй эрхмүүдийг юм л бол барьж хориод улмаар ял оноогоод шоронд хорьчихдог болсон энэ цаг үед Т.Бадамжунайг хуулийнхны жагсаалтын нэлээд дээгүүрт бичигдэх хүн гэдгийг дээрх мэдээллүүд хэлээд байна. Гэхдээ бодит байдал өөр ажээ. Байнга шахам гардаг Т.Бадамжунай будлиуллаа гэх мэдээлэл АТГ, Тагнуул, Эрүүгийн цагдаагийнхны “сонирхол”-ыг татддаггүй бололтой.

 

Монгол Улс сүүлийн жилүүдэд авлигатай тэмцдэгээрээ алдаршиж, үүгээрээ дэлхийн улс гүрнүүдийг гүйцэж түрүүлж байгаа тухай бахархалт мэдээлэл байнга цацагддаг болсон.

 

Харин Т.Бадамжунайн үүнд “хамрагддагүй” шалтгааныг олон нийт хэдийнээс сонирхож, гайхашрах болжээ. Энэ утгаараа тэр яахын аргагүй асуултын тэмдэгтэй хүн юм.

Үргэлжлэл бий... Цааш үзэх 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ

NBA-н эргэн тойронд

Өчигдөр, 16:48