35 нэр дэвшигчийг НЭМЖ бүртгэхээр болов

Нийслэлийн Сонгуулийн хорооноос НИТХ-ын сонгуульд бүртгэхээс татгалзсан нэр дэвшигчдийн талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Нийслэлийн сонгуулийн хорооны гишүүн Ц.Отгонбагана "НИТХ-ын 2016 оны сонгуульд сонгуульд бие даан нэр дэвшигчдийн ирүүлсэн баримт бичиг, дүүргийн сонгуулийн хороодоос ирүүлсэн сонгогчийн гарын үсгийн маягтыг үнэн зөв эсэхийг дахин шалгасан. 

 

Нийт 19 бие даагчаас хуульд заасан баримт бичгийн бүрдэл хангасан, сонгогчийн гарын үсгийн хувьд хуулийн 129.3-аар зөрчилгүй гарын үсгийн тоо нь 501-ээс доошгүй байгаа 4 нэр дэвшигчийг Ө.Мөнхбат /БЗД 9-р тойрог/, У.Даваажав /БЗД 10-р тойрог/, С.Энхбаяр /ЧД 42-р тойрог/, А.Туяабаатар /НД 45-р тойрог/ бүртгэхээр болсон.

 

Мөн Эх орончдын нэгдсэн эвслээс дөрвөн нэр дэвшигчийг, Тусгаар тогтнол эв нэгдлийн эвслээс 27 нэр дэвшигчийг бүртгэхээр болсон." гэв.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан