Дэлхийн сүүний өдрийг монголчууд анх удаа тэмдэглэнэ

Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлөөс санаачлан Дэлхийн сүүний өдрийг Монгол улсад анх удаагаа "Эх орны сүү - эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Тус ёслолын ажиллагаа ирэх  сарын 1-ний өдөр Чингисийн талбайд болох юм бйана.  Дэлхий нийтээрээ уг өдрийг 16 дахь удаагаа, харин манай улс анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

ХХААЯ, НҮБ-ын ХХААБ-аас сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, сүүний салбарын хөгжлийг дэмжих, сүүний салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор сүүний өдрийг зохион байгуулж байна. "Эх орны сүү - эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриатай энэ удаагийн арга хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Сүү” ХК, “АПУ” ХК, “ТЕСО-Милко” ХХК, “Витафит инвест” ХХК, “Монфрэш сүү” ХХК, "Сүүтэй Монгол" ТББ зэрэг компаниуд оролцох ажээ.

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан