Агаарт хаалга онгойлгохыг оролдсон зорчигчоос болж онгоц газарджээ

Мюнхенээс Канадын Ванкуверын чиглэлд нислэг үйлдэхээр хөөрсөн «Lufthansa» нисэх компанийн зорчигч тээврийн онгоц Хамбургт ослын буулт хийхээс аргагүйд хүрсэн байна. Учир нь, нэгэн зорчигч агаарт нисч явсан онгоцны хаалгыг онгойлгохоор оролдсон аж.

Уг онгоц тухайн үед Хойд тэнгис дээгүүр нисч явсан байна. Зорчигчдын өгүүлж буйгаар, онгоцны сүүл хэсэгт эхлээд хүн хашгирах чимээ сонсогдон, сэтгэл хөөрлийн цочролд автсан нэгэн зорчигч эр хаалга онгойлгохоор оролдож эхэлсэн гэжээ.

 

Хөлгийн багийн гишүүд хөөрөлд орсон уг эрийг тайвшруулж чадаагүй учраас ослын буулт хийх шийдвэр гаргасан байна. Онгоц газардсаны дараа уг зорчигчийг эмнэлгийн үзлэгт оруулахаар авч яван, онгоц цаашаа нисч Ванкуверт газардсан аж.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: zone.mn

Шинэ мэдээ
Их уншсан