"GOOGLE" шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

"Google" корпораци хамгийн сүүлийн үеийн бүтээгдэхүүн, шинэ санаагаа танилцуулдаг жил тутмын бага хурлаа зохион байгууллаа. Энэ оны бага хуралд "Google"-ийн бүтээсэн гэр ахуйн ухаалаг тоног төхөөрөмжүүд онцлох бүтээгдэхүүн байлаа. Амазон корпорацийн жишгийг дагаж, "Google" хөгжим, подкаст сонсох, сэрүүлэг тавих, худалдан авах бүтээгдэхүүний жагсаалт гаргах зэрэгт туслалцаа үзүүлэх гэр ахуйн ухаалаг туслагч бүтээсэн байна.

 

Энэ туслагчийг "Google Home" гэдэг бөгөөд хэрэглэгч дуу хоолойгоороо удирдах боломжтой гэдгийг онцолж байгаа юм. Гэрийн аль ч өрөө, өнцөг булангаас өгсөн зааврыг интернэтэд холбогдсон энэ төхөөрөмж хүлээн авч, биелүүлдэг байна. Мөн энэ туслагчаар өрөөний гэрэл, дулааныг тохируулах боломжтой юм. Энэ бүтээгдэхүүний үнэ хараахан тодорхойгүй байгаа ч энэ оны сүүлээр худалдаанд гарах төлөвтэй аж.

Дээрх гэр ахуйн туслагчаас гадна "Google" өөрийн "Allo" нэртэй аппликешнээ танилцууллаа. Одоо ашиглагдаж байгаа олон төрлийн чаттай "Allo" аппликешний өрсөлдөх гол онцлог нь хиймэл оюун ухаанд суурилсан гэдэгт оршиж байна. Энэ аппликешнээр нэг ч үг бичилгүйгээр мессежинд хариулах боломжтой. Учир нь "Allo" аппликешн таны мессеж бичдэг хэв маягийг аажмаар суралцаж, хариултын сонголтуудыг автоматаар санал болгодог.Апплиликешнийг удаан хэрэглэх тусам таны тантай "Allo" улам адилхан сэтгэдэг болно гэж "Google" тайлбарлаж байна. Энэ оны зун Андройд болон IOS системийн гар утсуудад "Allo" аппликешнийг суулгах боломж нээгдэх юм.

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: mnb.mn

Шинэ мэдээ
Их уншсан