АМЬСГАЛ ХУРААЖ БУЙ ОХИНЫ СҮҮЛЧИЙН ҮГ ДЭЛХИЙГ ЦОЧРООЛОО

Иракийн хэт даврагч ISIS бүлэглэл өнгөрөгч лхагва гарагт Мосул хот дахь христийн шашинт нэгэн айлд дайран орж “Та нарт хоёр л сонголт байна. Нэг бол эндээс яг одоо яв, эсвэл өөр шашин шүтсэнийхээ төлөөсөнд татвар төл” гэж сүрдүүлжээ.  Охинтойгоо хоёулаа байсан эх айж мэгдэн “Тэгье, би мөнгө төлье. Гэхдээ надад ганцхан минутын хугацаа өгөөч. Охин минь шүршүүрт орж байна” гэжээ. Гэвч алан хядагчид “Чамд нэг ч секундын хугацаа байхгүй” гэж хэлээд угаалгын өрөөнөөс эхлэн байшинг галдан шатаасан байна. 

Байшин нүд ирмэхийн зуурт галд автсан бөгөөд ээж охин хоёр галаас зугтаан гарахын тулд чадах бүхнээ хийжээ. Харамсалтай нь юу болж байгааг ойлгож амжаагүй бяцхан охин 40 градусын галд хүнд түлэгдэж, шархаа даалгүй нас барсан гэнэ.

“Хөөрхий охин галд түлэгдэж маш их өвдөж шаналж байгааг би мэдрэх шиг болсон. Ээж нь охиноо аврахын тулд байдгаараа хичээж байсан. Юу ч мэдэхгүй хүүхдүүд аймшигт хэрцгий үзлийн золиос болохыг харахад үнэхээр өр өвдөж байна” хэмээн тэнд байсан гэрч ярьжээ.

 

Охиныг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч гэмтлээ дийлэлгүй ээжийнхээ гар дээр нас баржээ. Охины амьсгал хурааж байхдаа хэлсэн сүүлчийн үг нь “Тэднийг өршөөгөөрэй” гэх хоёрхон үг байжээ. Өөрийг нь галдан шатааж, үхэлд хүргэх болсон тэдгээр хэрцгий хүмүүсийн тухай ийн хэлсэн охины төлөө дэлхий нийтээр харамсан гашуудаж байна

Христийн шашинт хүмүүсийн амьдрахад хамгийн аюултай газруудын нэгт Ирак улсбагтдаг. Исламын хэт даврагчдаас болж жил бүр хэдэн мянган хүн Иракаас дүрвэн гарч байна. Тус улсад христийн сүм оршин тогтноод 2000 жилийн нүүр үзэж байгаа ч уг христэд итгэгчдийн тоо жил ирэх тусам буурч байгаа аж. Христийн шашин шүтэгч хүмүүсийн тоо 2003 онд хоёр сая байсан бол 2016 онд дээрх үзүүлэлт 200 мянга болж буурчээ. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Шинэ мэдээ
Их уншсан