Монгол залуу АНУ-д ойгоор дамжин нэвтрэхийг завджээ

Манай улсын иргэн 33 настай залуу Канадаар дамжин АНУ руу явганаар, хууль бусаар нэвтрэх гэж байгаад баригджээ. Тэрбээр өнгөрсөн сарын 17-нд Chief Mountain уулын нэвтрэх бүсэд ойн дундуур өнгөлөн далдлалт хийсэн хувцастай, том аяны цүнхтэй явган хил давах гэж байгаад холбогдох албаны ажилтанд баригджээ. 

Энэ иргэний талаар Гадаад хэргийн яамны Консулын газарт мэдэгдэхдээ “Канад улсаас цагаачлал хүссэн ч олгоогүй тул АНУ руу орохоор шийдсэн” гэжээ. Хил зөрчсөн этгээд энэ тухайгаа ар гэрийнхэндээ мэдэгдэхийг хүсээгүй тул түүний нэрийг холбогдох байгууллагаас нууцалсан аж. 

скачать dle 10.6фильмы бесплатно
Эх сурвалж: wikimon.mn

Шинэ мэдээ
Их уншсан